Монгол циркийн 85 жилийн түүхийг өгүүлэх үзэсгэлэн Театрын музейд нээгдлээ

Улаанбаатар хот дахь цирк

Зураг (Улаанбаатар хот дахь цирк): Brücke-Osteuropa / Wikimedia Commons, Нийтийн өмч (Public domain)

Монгол Улсад циркийн урлаг үүсэж хөгжсөний 85 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд тус урлагийн түүхийг харуулсан үзэсгэлэн Театрын музейд дэлгэгдлээ.

Үзэсгэлэнг Монголын Циркчдийн холбооноос санаачлан гаргасан байна. Нээлт өнөөдөр буюу 10 дугаар сарын 22-нд боллоо.

Үзэсгэлэнд циркийн урлагийн түүхэн гэрэл зураг болон уран зургууд, мөн циркийн үнэт үзмэрүүд болох түүхэн тоног төхөөрөмжүүд багтсан аж. Ингэснээр циркийн урлагийн 85 жилийн замналыг түүхэн баримт, үзмэрээр нь нэг дор харах боломжтой боллоо.

Театрын музейд дэлгэгдсэн энэхүү үзэсгэлэнтэй танилцахыг сонирхсон иргэд музейн ажлын цагаар зочилж болох юм.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ