11-р сарын 1-ээс өндөр насны тэтгэвэр авагчдад анх удаа суурь тэтгэвэр нэмж олгоно: 96.3 тэрбум төгрөг

Монгол мянган төгрөгийн дэвсгэрт

Зураг (жишээ зураг: мянган төгрөгийн дэвсгэрт): Cnanie / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

2026 оны улсын төсвийг тодотгосноор өндөр насны тэтгэвэр авагч иргэдэд анх удаа суурь тэтгэврийг нэмж олгохоор боллоо. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир үүний бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар өнөөдөр мэдээллээ.

Сайдын хэлснээр Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой болж, суурь тэтгэвэр бий болсон. Улсын төсвөөс ахмад настай тэтгэвэр авагчдын тэтгэврийг нэмж өгөх зохицуулалт Монгол Улсад анх удаа орж ирж байна. Уг нэмэгдлийг 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэхээр байсныг төсвийн тодотголоор 2026 оны 11 дүгээр сарын 1-ээс эхэлж олгохоор болгожээ.

«Хүн бүр дээр параметр бодогдоно. Учир нь хүн бүрийн тэтгэвэр тогтоолгосон нөхцөл өөр. Төлсөн шимтгэл нь 50 төгрөгөөр ч зөрж магадгүй. Иймд хүн бүрд өөр өөрөөр бодох программ бэлэн болсон» гэж Т.Аубакир тайлбарлав. 2026 оны 11 дүгээр сард суурь тэтгэвэрт 96.3 тэрбум төгрөг олгохоор Сангийн яам шийдвэрлэсэн байна.

Үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээ

Сайдын мэдээлснээр 11 дүгээр сарын 1-ээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин мөн нэмэгдэнэ. Нэмэгдсэн цалин, тэтгэврийг үнийн өсөлтөд идүүлэхгүйн тулд өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах интервенцэд 150 тэрбум төгрөг суулгасан. Үүгээр 20,000 тонн мах, 12,000 тонн хүнсний ногоо, 100,000 тонн улаанбуудай нөөцлөнө. Ахмадын тэтгэврийн дийлэнх нь эм тарьд зарцуулагддаг тухай судалгаа байдаг тул Эрүүл мэндийн яамтай хамтран ахмадуудын түгээмэл хэрэглэдэг эмийн нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Оюу толгойн ногдол ашгийн асуудал

Т.Аубакир «Оюу толгой»-н ногдол ашгийн талаар хүчин төгөлдөр хуулиар Хуримтлалын санд байршуулах ёстой гэдгийг онцолсон. Хуримтлалын санд одоогоор 1.6 их наяд төгрөг төвлөрсөн байна. «Оюу толгой»-гоос гурван их наяд төгрөгийн ногдол орж ирэх гэж байгааг бэлнээр авна, бэлнээр өгч болохгүй гэх мэт янз бүрийн санал гарч байгааг тэрбээр дурдсан. Сайд өөрөө бэлэн мөнгөний нийлүүлэлт ихсэх нь инфляц өдөөнө гэж үзэн, Хуримтлалын санд авах нь зөв гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ