ХЗДХЯ энэ намрын чуулганаар эцэслэн батлуулахаар 10 хууль бэлдэж байна

УИХ-ын гишүүд

Зураг (тайлбар: УИХ-ын гишүүд (жишээ зураг). Nomuun / Wikimedia Commons, CC0)

Хууль зүй, дотоод хэргийн яам энэ намрын чуулганы үлдэж буй хоёр сарын хугацаанд УИХ-аар оруулж, эцэслэн батлуулахаар 10 хууль бэлдэж байгаагаа ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн танилцууллаа. Үүнд орон сууцны залилангаас сэргийлэх, нотариатын үйлчилгээг зайнаас авах зохицуулалт орсон байна.

  1. Улсын бүртгэлийн тухай хууль. Орон сууцны залилангаас сэргийлэх, ирээдүйд учирч болзошгүй залилангаас урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх долоо хоногоос УИХ-д өргөн барина.
  2. Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулга. Анх удаа нотариатын үйлчилгээг зайнаас баталгаажуулах, цахимаар авах эрхийг бүрдүүлж байна. Түүнчлэн зорилтот бүлгүүдэд нотариатын үйлчилгээг хөнгөлөлттэй буюу үнэ төлбөргүй авах зохицуулалтыг тусгасан.
  3. Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны аюулгүй байдлын тухай хууль (гэрч, хохирогчийг хамгаалах). УИХ-д өргөн барихад бэлэн болсон.
  4. Шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбоотой хууль. Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль бэлэн болсон бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг дахин боловсруулж байна.
  5. Шүгэл үлээгчийн тухай хууль. Өргөн барихад бэлэн. Нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудалд шүгэл үлээсэн хүнийг хамгаалах зохицуулалттай нь онцлог.
  6. Арилжааны тухай хуулийн төсөл. Боловсруулж байна. Сайдын хэлснээр ийм хууль дутагдалтай байгаа тул компани, бизнесийн эрх зүйг сайжруулах шаардлагатай.
  7. Иргэний процессын тухай хуулийн төсөл. Боловсруулж байна.
  8. Зөрчлийн тухай хууль. Хуулийн зөрчлүүдийг арилгаж шинэчлэн боловсруулж байгаа бөгөөд 11 дүгээр сарын сүүлээр өргөн барина.
  9. Хууль бус хөрөнгийг хураах тухай хууль. Энэ чиглэлээр хоёр хуулийн төсөл боловсруулсан.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ