![]()
Зураг (хүндийн өргөлтийн тэмцээн, жишээ зураг): Isiwal / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
БНХАУ-ын Нинбао хотноо энэ сарын 27-оос ирэх сарын 8-ныг дуустал хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) болж байна. Нийт 99 орны 528 тамирчин энэ удаагийн тэмцээнд нэрээ өгчээ.
Монгол Улсаас дасгалжуулагч Ч.Мартын удирдлага дор дөрвөн эмэгтэй тамирчин оролцоно. Тэд:
Эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Б.Хонгорзул, 86 кг-ын жинд Л.Болортуяа, +86 кг-ын жинд Б.Энхжин, Г.Чинболор нар юм.
Тэмцээний хуваарь
69 кг-ын жинд өрсөлдөх Б.Хонгорзул "Б" группт хүч үзэх бөгөөд ирэх сарын 3-нд тэмцээнээ эхлүүлнэ. 86 кг-ын "С" группт өрсөлдөх Л.Болортуяа 11 дүгээр сарын 7-ноос 8-нд, +86 кг-ын жинд хүчээ үзэх Б.Энхжин, Г.Чинболор нар 11 дүгээр сарын 8-нд тус тус өрсөлдөх хуваарьтай байна.
Одоогийн байдлаар Хойд Солонгосын баг хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. БНХАУ-ын баг нэг алт, нэг мөнгө, Турк нэг мөнгө авсан бол Тайвань, АНУ-ын баг тус бүр нэг хүрэл медаль зүүгээд байна.
скачать dle 12.0