Куба улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд “Найрамдлын төгөл” байгууллаа


Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2020 онд тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн тэмдэглэлт ойн хүрээнд Гадаад харилцааны яам, Нийслэлийн ЗДТГ, Кубад төгсөгчдийн холбооны төлөөлөл хамтран 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгууллаа.

Гадаад харилцааны сайд хэлсэн үгэндээ 60 жилийн тэртээ эхлүүлсэн манай хоёр орны найрамдал батжин бэхжиж ирснийг тэмдэглээд энэ нөхөрлөлийн тод илэрхийлэл болсон мод тарих бүтээлч үйлсэд хувь нэмрээ оруулсан байгууллага, хамт олонд талархал илэрхийлэв.
Нээлтийн ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал нар оролцож үг хэлэв. Мөн Монгол, Кубын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Хамба лам Ч.Дамбажав, хоёр орны хамтын ажиллагааны баганыг түшилцэж, түүхийг бичилцсэн үе үеийн Элчин сайд нар, ахмад дипломатууд, Кубад суралцаж төгссөн 180 орчим оюутан залуусын төлөөлөл хүрэлцэн ирж бэлэгдлийн 60 мод суулгав.
Манай улс Латин Америк тивийн орнуудаас хамгийн түрүүнд Куба улстай дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Эх сурвалж: Гадаад харилцааны яамскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. yu

    Réplicas de relojes Longines

    Réplicas de relojes Jaeger-LeCoultreнь ихээхэн консерватив, болгоомжтой хандлагаар тодорхойлогддог. Шинэ технологиуд нь олноор үйлдвэрлэгдэж эхлэхээсээ өмнө нарийн нямбай туршилтад хамрагддаг тул чанарын асуудал үүсэх эрсдэлийг хамгийн бага түвшинд хү

    Réplique de montre Paneraiгжил нь ихээхэн консерватив, болгоомжтой хандлагаар тодорхойлогддог. Шинэ технологиуд нь олноор үйлдвэрлэгдэж эхлэхээсээ өмнө нарийн нямбай туршилтад хамрагддаг тул чанарын асуудал үүсэх эрсдэлийг хамгийн бага түвшинд хүр

    Réplique de montre RolexНовые технологии проходят тщательное тестирование перед запуском в серийное производство, что позволяет свести к минимуму риск возникновения проблем с качеством.

  2. fg

    Vacheron Constantin-ийн хуулбар цагнуудТус брэнд нь цагны механизмын нарийн нийлмэл бүтэц (complications) болон уран сайхны хийцээрээ дэлхийд тэргүүлдэг. Вашерон Константин нь дэлхийн хамгийн олон нийлмэл ажиллагаатай цаг болох "Reference 57260"-ийг бүтээж байсан түүхтэй. Цаг бүрийг өндөр зэрэглэлийн гар урлалын мастерууд гараар угсарч, Женевийн чанарын тэмдэг болох "Poinçon de Genève" батламжаар чанарыг нь баталгаажуулдаг тул эдэлгээ сайтай, дахин давтагдашгүй үнэ цэнийг агуулдаг.orologi replic Vacheron Constantin

Next Post
  • Шинэ мэдээ