![]()
Зураг (жишээ): Монголын намар. Yumjirdulam0501 / Wikimedia Commons, CC0
Өнөөдөр Мягмар гараг, аравдугаар сарын 13. Намрын сүүлч болж байгаа ч нийслэлчүүдийг өдөртөө нэлээд дулаахан цаг агаар хүлээж байна. Харин долоо хоногийн сүүлээр хүйтрэх төлөвтэй.
Өнөөдөр нийслэлд
Багавтар үүлтэй. Шөнөдөө 5 хэм хүйтэн, өдөртөө 10 хэм дулаан байна. Салхи бараг байхгүй буюу секундэд 1 метр. Өглөөний 8 цагийн үед 4 хэм хүйтэн байх тул ажилдаа гарахдаа дулаахан хувцаслаарай. Үдээс хойш 14–17 цагийн хооронд 7–8 хэм хүртэл дулаарч, оройн 20 цагт 3 хэм болж буурна.
Ирэх өдрүүдэд
Салхи ихэнх өдөр секундэд 2 метр орчим байх тул шуурганаас эмээх зүйлгүй. Харин Бямба гарагаас эхлэн жинхэнэ хүйтэн мэдрэгдэж эхлэх нь.
Өдрийн зурхай
Билгийн тооллын 3, Хоёр хар цагаан бич өдөр. Хонгорцог одтой. Нар 07:08-д мандаж, 18:09-д жаргана.
Хулгана, луу жилтэнд аливаа үйл бүтэмжтэй. Харин бич, тахиа жилтэн элдэв зүйлд хянамгай хандаж, биеэ хайрлах нь зүйтэй.
Сайн үйл: худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, эд агуурс авах, зээл авах, цэцэрлэг байгуулах, урлан бүтээх, наадам цэнгээн хийх.
Цээрлэх үйл: хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийх.
Сайн цаг: хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.
Хол явах бол: зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр Балжинням, Дашням давхацсан өдөр. Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно гэж зурхайд заажээ. Тиймээс үсээ тайруулах гэж байсан бол өнөөдрийг бүү алгасаарай.
скачать dle 12.0