Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Улс төр
» МАН-ын нэр дэвшигчдээс ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон ганц хүн Х.Нямбаатар
МАН-ын нэр дэвшигчдээс ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон ганц хүн Х.Нямбаатар
2020/05/26 - 12:37
Хуваалцах
Жиргэх
УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүд Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын 16-ы дотор нэр дэвшигчдээ
тодруулж, холбогдох материалыг нь Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлээд байна. Нэр дэвшүүлсэн байдлаас харахад МАН-ын дарга У.Хүрэлсүх аль болох "60 тэрбум"-ынхан болон ЖДҮ-гийг хөгжүүлэх сангийн зээл авсан улс төрчдийг өнжүүлэхийг хичээсэн бол АН-ын дарга С.Эрдэнийн хувьд Ерөнхий Сайд асан Н.Алтанхуягаас бусад бараг бүхий л хуучин лидерүүдээ нэр дэвшүүлэхийг чармайсан нь ажиглагдана. Энэ нь дотоод эв нэгдлээ бататгах, хүчээ зузаатгах давуу талтай байж мэдэх ч С.Эрдэнийн уг шийдвэр нь АН-аас 12 яллагдагч, сэжигтэн нэр дэвшүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэжээ. Харин нэр нөлөө, мөнгө санхүү, хүн хүчний ресурс ихтэй томоохон улс төрч М.Энхболдыг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэлгүй үлдээснийх нь төлөө л У.Хүрэлсүхийн шийдвэр шударга болсныг харж болно. Гэвч 100 хувь зүйл гэж амьдралд байдаггүй, улс төрд бол бүр ч байдаггүй нь ойлгомжтой.
Үүнийг УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчид дунд Жижиг, Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Сангаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан гэх хэрэгт холбогдсон Н.Учрал, О.Батнасан, Х.Болорчулуун, Х.Нямбаатар нарын УИХ-ын цөөн гишүүн багтсанаас харж болно. Гэвч эдгээр УИХ-ын гишүүдийг шууд хууль бус үйлдэл хийсэн гэхэд хэцүү. Жишээ нь Монголын нэртэй бизнесмэн Н.Ням-Осор хүү Н.Учралынхаа ямар ч нөлөөлөл, оролцоогүйгээр "Хүннү" компанийхаа төсөлд санхүүжилт авчих хэмжээний л зангарагтай хүн. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нь ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас зээл авсан нь баримтаар нотлогдож буй цорын ганц нэр дэвшигч юм. Тодруулбал тэрээр "Өгөөдэй Ази" ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө хувийн орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон байдаг. Тийм ч учраас ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон Х.Нямбаатарыг Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх болон МАН-ын Удирдах Зөвлөл огт нэр дэвшүүлээгүй бөгөөд тэрээр МАН-ын бага хурлын танхим (заал)-аас өөрийнхөө нэрийг дэвшүүлж, Д.Тэрбишдагвыг ялан УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших эрхтэй болжээ.
П.Мандах
Эх сурвалж: sonin.mn
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
Холбоотой мэдээ
Айн айцгаана уу
20 дугаар зууны эхэн үеийн Монголчууд
Монгол хүүхдийн өхөөрдөм дүрийг бүтээгч Э.Түвшинтөрийн бүтээлээс
АН-д хуучин лидерүүд нь багтаж шингэх орон зай үлдэх үү?
Хэрхэн “сонгуульдах”-ыг Цэц шийднэ
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон
7-04-2026, 14:56
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын
6-04-2026, 17:17
Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
6-04-2026, 15:02
Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга
4-04-2026, 20:19
Засгийн газрын гишүүдийг томилж, өнөөдрөөс хэмнэлтийн
4-04-2026, 09:26
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
3-04-2026, 18:55
“Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд
2-04-2026, 11:34
“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонслоо
1-04-2026, 20:10
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын
31-03-2026, 00:49
“Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026”
30-03-2026, 23:26
МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
29-03-2026, 13:17
Монгол цэргийн нэгдсэн холбоо, Геронтологийн үндэсний төв
28-03-2026, 16:29
Г.Занданшатар: Чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж
27-03-2026, 22:52
ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас
27-03-2026, 21:45
Өнгөрсөн долоо хоногт авлигын 4 хэргийг шүүхээр шийдвэрлэжээ
27-03-2026, 19:44
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
27-03-2026, 10:32
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
26-03-2026, 23:33
Орон нутгийн удирдлагуудад цахим шилжилтийг хэрэгжүүлэх
26-03-2026, 12:33
Тусгай дуут дохио ажлуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж
26-03-2026, 11:13
Эдийн засагт учирч болзошгүй хямралыг даван туулах арга
26-03-2026, 01:50