Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Мэдээ мэдээлэл
» Малын тоо толгой 90 саяд хүрчээ
Малын тоо толгой 90 саяд хүрчээ
2022/10/10 - 15:18
Хуваалцах
Жиргэх
Улсын хэмжээнд 2021 оны эцсийн мал тооллогоор 67.3 сая толгой мал тоологдож, 2022 онд 24.0 сая толгой төл бойжуулснаар өнөөдрийн байдлаар 90.0 сая орчим мал бэлчээрлэж байна.
Зуншлагын байдал муу, ургамлын ургалт, газрын гарц тааруу зэргээс шалтгаалан Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговь, Өмнөговь, Дундговь зэрэг 11 аймгийн өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар малчдын түвшинд өвс 878.8 мянган тонн, сүрэл 3.4 мянган тонн, ногоон тэжээл 16.9 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 7.2 мянган тонн, гар тэжээл 23.6 мянган тонн, дарш 2.5 мянган тонн, хужир, шүү 38.9 мянган тонныг тус тус бэлтгэсэн. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 59.0 хувийг эзэлж байна.Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 12.1 мянган тонн, тэжээл 3.5 мянган тонныг бэлтгэжээ. Бэлтгэвэл зохих аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 48.0 хувийг, тэжээлийн 28.3 хувийг бэлтгэсэн байна. Өвс, тэжээл бэлтгэлийн ажил үргэлжилж байна.
Баруун бүсийн 5 аймаг буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгууд малчдын түвшинд бэлтгэх өвс, тэжээлийг өнөөдрийн байдлаар 83.6 хувьтай бэлтгээд байна. Баян-Өлгий 86.2 хувь, Увс 95.4 хувь, Ховд 112.2 хувийг тус тус бэлтгэсэн нь бусад бүстэй харьцуулахад төлөвлөгөөний гүйцэтгэл сайн байгааг харуулж байна.Харин баруун бүсийн аймгууд аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 43.3 хувийг, тэжээлийн 30.5 хувийг тус тус бэлтгэсэн.
Отор нүүдэл нь 6 ангилалд хийгддэг бөгөөд тухайн жилийн зуншлагаас хамааралтай байдаг. Тухайлбал 2020 оны зуншлага 40 хувь гандуу байснаас 26.6 мянган өрхийн 11.7 сая мал отроор өвөлжсөн бол 2021 оны зуншлага 90 хувьд сайн байхад 19.0 мянган өрхийн 8.4 сая мал отроор өвөлжсөн.
Энэ жил аймаг дундын 9 отрын бүс нутгийн бэлчээрийн даацад тохируулан 833.7 мянган мал оруулах тооцоотой, орон тооны бус зөвлөлийн хурлыг хийж байна.
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
1
Сэтгэгдэл
ConnieGaW
29 July 2025 08:09
The thoroughness in this piece is noteworthy. https://proisotrepl.com/product/baclofen/
Холбоотой мэдээ
Долдугаар сарын цаг агаарын төлөв
"Усан оргилуурыг зургадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна"
М.НУРГУЛ: Цахимаар ирсэн мэдээллийн эх сурвалжийг нягтлаагүйгээс санхүүгийн залиланд өртдөг
Монгол Улсын экспортын орлого буурсан ч УБТЗ тээврээ нэмэгдүүлж чадлаа
Сү.Батболд Дундговь аймгийхныг ивээлдээ авч сургалт хийв үү?
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Шинэ Зеланд, Энэтхэгийн эхний Тест тэнцээгээр дууслаа
Yesterday, 14:14
Нобелийн утга зохиолын хорооны дарга казах зохиолчдын нэр
Yesterday, 14:14
Казахстанд дотооддоо бүтээсэн ортопедийн имплантын клиник
Yesterday, 14:14
Бангладешийн хувцасны ажилчид ажил олгогчдын цалингийн
Yesterday, 14:14
Алькараз ATP Finals-ийн анхны аварга цолоо хүртэж, дэлхийн
Yesterday, 14:13
Senzu дэлхийн аваргад эргэн ирлээ: PGL Major Сингапур 11-р
Yesterday, 14:13
Маргааш хойд нутгаар цас орж, 26, 27-нд зүүн нутгаар цасан
Yesterday, 14:12
Тайландад визгүй зорчих хугацаа 60 хоногоос 30 хоног
Yesterday, 14:12
Сэлбэ дэд төвийн 31 блок халаалтад холбогдож, зарим блокт
Yesterday, 14:12
Сагсан бөмбөгийн шигшээ баг 11-р сарын 26-наас Азийн цомын
Yesterday, 14:12
Алматы SuperSki цанын цогцолборын барилга эхэлсэн ч 472
Yesterday, 08:26
Азийн хөрөнгийн зах зээл AI «бөмбөлөг»-ийн айдсаас болж
Yesterday, 08:26
S&P Узбекистаны зээлжих зэрэглэлийг BB+ болгож өсгөлөө
Yesterday, 08:25
Казахстаны боловсруулсан хөдөө аж ахуйн экспорт 35 хувиар
Yesterday, 08:25
Тажикистан Олон улсын эрүүгийн шүүхээс гарах процессоо
Yesterday, 08:25
АНУ-ын 3 сая долларын буцалтгүй тусламжаар «Чингис Хаан»
Yesterday, 08:24
Тамаваши Б.Мөнх-Оргил 42 настайдаа 10 даваа авч, дээд
Yesterday, 08:24
Ослын газрыг орхиж зугтсан жолоочийн эрхийг нэг жилээр
Yesterday, 08:24
Нэг долоо хоногт нийслэлд гал түймрийн 38 дуудлага
Yesterday, 08:24
Нийслэлийн 2027 оны төсвийн орлогыг 4.6 их наядаар тооцож,
Yesterday, 08:24
1 Сэтгэгдэл