Тавантолгой цахилгаан станцын төсөлд зориулж авсан зээл, хүүгийн үлдэгдэл ₮55.7 тэрбум болж, ₮9.9 тэрбумаар өсжээ


Хөгжлийн банкны нийт зээл, хүүгийн өрийн үлдэгдэл 2022 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2.7 их наяд төгрөгтэй тэнцэж байна.
Нийт 53 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл, хүүгийн өрийн үлдэгдэл байгааг Хөгжлийн Банк мэдээллээ.

Үүнээс
  • 31 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 874.5 тэрбум төгрөгийн багц,
  • 69 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн багц байна.

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨ ХИЙГЭЭГҮЙ ТОМООХОН ЗЭЭЛДЭГЧИД

Эх сурвалж: Хөгжлийн Банк

Хөгжлийн банкнаас зээл авсан, эргэн төлөлт хийгээгүй хувийн хэвшлийн томоохон компаниудын зээлийн мэдээллийг тус банкнаас танилцуулсныг дээрх зургаар харуулав. Зээлийн эргэн төлөлтийн мэдээг 2022.01.20-ны өдрөөс 2022.09.30-ны өдөртэй харьцуулжээ.
Хөгжлийн банкнаас зээл авсан, эргэн төлөлт хийгээгүй төрийн өмчит зарим томоохон компаниудын зээлийн мэдээллийг доор харуулав.


Эх сурвалж: Хөгжлийн Банк

Төрийн Орон сууцны корпорац, Буянт-Ухаа 1, 2 дугаар хорооллын зээл, хүүгийн үлдэгдэл 2022.01.20-ны өдрийн байдлаар 171.1 тэрбум төгрөг байсан бол 2022.09.30-ны өдрийн байдлаар 181.9 тэрбум төгрөг болж өсжээ.

Хөгжлийн банкны зээлээр баригдаж буй томоохон төсөл хөтөлбөрүүдээс онцлоход, Тавантолгой цахилгаан станцын төсөлд зориулж авсан зээл, хүүгийн үлдэгдэл 45.8 тэрбум төгрөг /2022.01.20/ байснаас 55.7 тэрбум төгрөг /2022.09.30/ болсон бол Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд зориулж авсан зээл, хүүгийн үлдэгдэл 43.2 тэрбум төгрөг /2022.01.20/ байснаас 53.4 тэрбум төгрөгт /2022.09.30/ хүрээд байна.

Монголбанкны актаар тогтоосон ангилал эсхүл хөндлөнгийн аудитын байгууллагаас тогтоосон ангиллын аль муу хувилбарыг сонгосон болохыг тус банкнаас тайлбарлав.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. sf

    Cartier-ийн хуулбар цагЭнэхүү цагны механизм нь ниобий-цирконийн тусгай хайлшаар хийгдсэн бөгөөд соронзон нөлөөнд автдаггүй, Cartier relojes imitacionэнгийн тэнцвэржүүлэгч пүрштэй харьцуулахад цохилтод тэсвэрлэх чадвар нь дахин 10 дахин илүү, мөн температурын хэлбэлзлээс бараг хамаардаггүй онцлогтой. Патентлагдсан хийц нь цохилтын үед тэсвэрлэх чадварыг 50% хүртэл нэмэгдүүлж, механизмын ашиглалтын хугацааг мэдэгдэхүйц уртасгадаг. Cartier orologi replicaНикель-фосфорын хайлшаар хийгдсэн тул соронзон орны нөлөөнд үл автахын зэрэгцээ оновчтой бүтэц нь эрчим хүчний хэмнэлтийг эрс сайжруулдаг.Cartier horloge replica

Next Post
  • Шинэ мэдээ