Ерөнхий сайд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. Ерөнхий сайдын айлчлал 2022 оны аравдугаар сарын 12-16-нд үргэлжилнэ.

Энэ удаагийн айлчлал нь ХБНГУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой. 
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана.

Түүнчлэн  ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд зэрэг Засгийн газрын зарим гишүүнтэй албан уулзалтууд хийнэ. 
 
Эх сурвалж: ЗГХМОНХА
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. olpp

    Patek Philippe-ийн хуулбар цагнууд"Nautilus" загвараас сэдэвлэсэн энэхүү цуглуулга нь илүү орчин үеийн, залуучуудад чиглэсэн хэв маяг болон өвөрмөц резинэн оосортойгоороо онцлог юм.Rolex-ийн хуулбар цагнуудЭнэхүү цувралын цагнууд нь одон орны үзүүлэлт, мөнхийн хуанли,минут зарлагч (minute repeater) зэрэг маш нарийн төвөгтэй механизмуудаар тоноглогдсон, жинхэнэ урлагийн бүтээлүүд билээ.Rolex-ийн хуулбар цагнуудPatek Philippe брэндийн цагнууд нь дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрдгээрээ алдартай;нарийн нямбай гар аргаар угсардаг болон цөөн тоогоор үйлдвэрлэдэг тул эдгээр нь зөвхөн цаг заагч хэрэгсэл төдийгүй цуглуулагчдын хувьд үнэ цэнтэй хөрөнгө оруулалтын зүйл болдог.Patek Philippe-ийн хуулбар цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ