Ш.Сайхансамбуугийн намыг бүртгэхээс татгалзав

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2022.10.17/ болов. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхээс ирүүлсэн намын гэрчилгээнд мэдээлэл тусгуулах тухай хүсэлтийг хэлэлцээд ирүүлсэн баримт бичиг нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль болон холбогдох журамд заасан шаардлагыг хангаагүй тул хүсэлтийг хангахаас татгалзав.  

Улсын эрх ашиг тусгаар тогтнолын нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Г.Батжаргалын өргөдлийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан “намын гишүүн 801-ээс доошгүй байх” гэсэн шаардлагыг хангаагүй, мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 35, 2022 оны 15 дугаар тогтоолоор татгалзсан үндэслэл арилаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.

Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ш.Сайхансамбуугийн хүсэлтийг хэлэлцээд бүртгэхээс татгалзав. Ардын чуулган намаас 844 гишүүнтэй гэх мэдээлэл бүхий жагсаалтыг ирүүлсэн бөгөөд уг жагсаалтад дурдсан мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)-ыг хангаж байгаа эсэхийг шалгахад 487 гишүүний мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүтэй буюу 801 гишүүнтэй байх шаардлага хангаагүй байна гэж үзлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. dg

    Patek Philippe-ийн хуулбар цагнууд"Nautilus" загвараас сэдэвлэсэн энэхүү цуглуулга нь илүү орчин үеийн, залуучуудад чиглэсэн хэв маяг болон өвөрмөц резинэн оосортойгоороо онцлог юм.Patek Philippe-ийн хуулбар цагнуудЭнэхүү цувралын цагнууд нь одон орны үзүүлэлт, мөнхийн хуанли, минут зарлагч (minute repeater) зэрэг маш нарийн төвөгтэй механизмуудаар тоноглогдсон, жинхэнэ урлагийн бүтээлүүд билээ.Patek Philippe-ийн хуулбар цагнуудPatek Philippe брэндийн цагнууд нь дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрдгээрээ алдартай; нарийн нямбай гар аргаар угсардаг болон цөөн тоогоор үйлдвэрлэдэг тул эдгээр нь зөвхөн цаг заагч хэрэгсэл төдийгүй цуглуулагчдын хувьд үнэ цэнтэй хөрөнгө оруулалтын зүйл болдогPatek Philippe-ийн хуулбар цагнууд.

Next Post
  • Шинэ мэдээ