Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Онцлох мэдээ
» П.Сайнзоригийн тайлбар & Жүжигчин Б.Онон, Н.Ариунболд нарын байр суурь
П.Сайнзоригийн тайлбар & Жүжигчин Б.Онон, Н.Ариунболд нарын байр суурь
2022/10/18 - 16:39
Хуваалцах
Жиргэх
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хошин шогийн жүжигчдийг алиалагчид хэмээсэн нь шүүмжлэл дагуулаад байна. Тэрбээр сошиал хуудастаа “Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч” алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдогоо урлаг гээд ойлгосон гамшигууд. Хүн доромжилсоны төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдөг өө одоо болимоор юм. Компаниуд зар суртачилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдагаа болих хэрэгтэй” хэмээсэн байв.
Түүний энэхүү цахим хуудсандаа илэрхийлсэн посттой холбоотойгоор хошин урлагийн жүжигчдийн төлөөлөл болох Б.Онон, Н.Ариунболд нар түүнийг албан ёсоор уучлалт гуйхыг шаардав.
Жүжигчин Б.Онон "
Хошин урлагийхныг алиа салбадай гэж доромжлохыг зөвшөөрөхгүй. Төрийн өндөр албан тушаалтан, нэг ёсондоо төр нь иргэдээ ажил мэргэжлээр нь доромжлоод сууж болохгүй. Шүүмж, доромжлол хоёр асар их ялгаатай. Төрийн хүн ямар үг хэлэхээ мэддэг байх ёстой. Төрийн албан тушаалтан хүн хүнийг эрхэлсэн албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж, Үндсэн хуулийг зөрчиж байна. Хошин урлагийнхан сонгуулиар ажилладаг л гэж байна. Үүнийгээ намынхаа дарга нартаа л хэлэх хэрэгтэй. Намайг Ерөнхийлөгчөөс шагнал авсан гэж байна, түүнийгээ Ерөнхийлөгчөөс асуу. Би тэр шагналыг авна гэж гуйгаагүй, гүйгээгүй. Хэрэв миний дүү байсан бол үсэртэл нь алгадмаар байна"
Жүжигчин Н.Ариунболд "
Үнэхээр алиа салбадай юм бол бид нарын диплом дээр жүжигчин биш “алиалагч” гээд бичих хэрэгтэй. Албан ёсоор уучлал гуйхыг шаардаж байна. Хошин урлагийнхан өвчтэй, зовлонтой иргэдийнхээ эмчилгээнд зориулж хандивын олон тоглолтуудыг хийсээр ирсэн, хийх ч болно. Тэр тоглолтуудыг үзэж байгаа иргэд юу болох вэ. Гэмтэй хүн гэлбэлзэж, гэмгүй хүн жаргаж үздэг урлаг шүү дээ" гэжээ.
Харин П.Сайнзориг IKON.MN сайтад өгсөн тайлбартаа
"Хүний ярианы хэллэг, хүйсийн чиг баримжаа, ядуу ч байдаг юм уу тодорхой хэмжээний харагдах байдлаар нь доромжлох үзэгдэл их байна.
Ийм байдлыг хэвийн юм шиг ойлгодог болсон. Урлаг энэ байдлыг хэвийн юм шиг харагдуулж, ийм ойлголтыг хүүхэд, залуучуудад өгч болохгүй гэдэг зүйлийг бичсэн. Урлаг гэдэг зүйл ёс зүйтэй байх ёстой. Хүнд сэдвүүдийг хөндөж байгаа бол үзэгчдэдээ хэлж, тодорхой үзэгчтэй тайзан дээр тавих нь зөв.
Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, youtube суваг дээр тавьж байгаа бүх зүйл нь архидалт болон бусад юмсыг хэвийн мэт хошин шогийн байдлаар үзүүлж байна. Энэ нь зөв биш гэдгийг урлагийнхан ойлгож хүлээж аваасай. Агуулга дээрээ анхаараасай гэдэг санаагаар урлагийнхантай холбоотой зүйл бичсэн. Нэр зааж, аливаа этгээдийг доромжилсон зүйл байхгүй.
Хэл ярианы ялгаварлан гадуурхалтад хөдөө орон нутгийн оюутнууд өртөн, сэтгэл санааны хямралд орж сургуульдаа явахгүй байх тохиолдол гардаг талаар телевизээр гарч байсан. Энэ бол хэвийн үзэгдэл биш. Хамтдаа нийгмийн ойлголт, сэтгэл зүйг өөрчлөх хэрэгтэй байна.
Өвөр Монгол бүсгүй цахим орчинд бас хэл яриагаар нь ялгаварлан гадуурхаж буй талаар цахим орчинд ярьсан байсан. Тухайн хүний онцлог, зан заншлыг бид хүндэтгэх учиртай. Энэ бүх байдлыг хэвийн юм шиг үзэж байгаа нь нийгмийн олон сөрөг үзэгдлийг авчирч буй учраас энэ талаар би бичсэн" гэжээ.
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
Холбоотой мэдээ
Байгалийн ухааны хичээлүүд багшийн хомсдолд оржээ
Гүүр дэлбэрсэн нь Оросын цэргүүдэд сэтгэл санааны маш том хохирол учруулна
“Ард түмний зарц” В.Зеленский амласандаа хүрсэн үү?
Айн айцгаана уу
АН-д хуучин лидерүүд нь багтаж шингэх орон зай үлдэх үү?
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Томуу, ТТӨ нэмэгдвэл ирэх долоо хоногт цахимаар хичээллэнэ
24-11-2025, 17:05
Иргэд өөрийн дансаа ашиглуулж гэмт хэрэгт холбогдох
24-11-2025, 09:49
ЭМЯ: Тохиолдлын удирдлагын баг шуурхай хуралдаж байна
23-11-2025, 14:00
НДШ төлөлт хангалтгүйгээс ажилгүйдлийн тэтгэмж олголт
21-11-2025, 22:15
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэл
21-11-2025, 13:19
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр ажлаа өгөхөө
19-11-2025, 23:08
Геронтологийн үндэсний төв ёс зүйн аяныг зохион байгуулж
19-11-2025, 13:52
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн ТЭЗҮ-ийг
19-11-2025, 13:28
Монгол Ардын намын даргаар Н.Учрал сонгогдлоо
15-11-2025, 21:34
МАН-ын XXXI их хурал эхэлж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг
15-11-2025, 10:30
Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
14-11-2025, 16:42
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зудын эрсдэл үүсэх
14-11-2025, 16:18
Байгальд ээлтэй МАА эрхлэлт ба гамшгийн эрсдэлд дэмжин
14-11-2025, 15:20
Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль,
14-11-2025, 15:00
“Шар дарцаг” аяныг дахин эхлүүллээ
13-11-2025, 16:13
Ухаалаг фирм байгуулахад Хятадын засгийн газраас 2 сая
12-11-2025, 10:06
“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн
12-11-2025, 09:26
Эмч, ажилтны цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэх тооцооллыг
12-11-2025, 09:13
Ерөнхий сайд Г.Занданшатар нэрээ татлаа
11-11-2025, 18:15
Мал, бэлчээрийг тэнцвэржүүлэх аргыг төрийн дэмжлэгтэйгээр
8-11-2025, 09:52