Багц хуулийн төслийг баталсан тохиолдолд МХЕГ-ын үйл ажиллагааг зогсооно


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, салбарын хяналтын үйл ажиллагаа, шалгалтыг салбарын яамдад хариуцуулах шийдвэр гарсныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн.

Энэ мэдээлэлтэй холбогдуулан тус газраас дараах мэдэгдлийг гаргалаа. Уг мэдэгдэлд "Засгийн газраас 2023 оны Төсвийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон бусад дагалдах 80 гаруй хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан.

Эдгээр багц хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталсан тохиолдолд 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс Мэргэжлийн хяналтын байгууллага (Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг нийслэл дэх Мэргэжлийн хяналтын газар) үйл ажиллагаагаа зогсоох юм. Одоогоор Мэргэжлийн хяналтын байгууллагын өдөр тутмын болон хяналт шалгалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг мэдэгдье" гэжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. Levofloxacin Rix

    lasix nz lasix over the counter lasix 40mg generic

Next Post
  • Шинэ мэдээ