Г.Мөнхцэцэг: Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын хөрөнгө оруулалтыг шийдүүлэх асуудлыг анхаарна


УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг ШУА-ийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.

Тэрбээр БЗД-т барьж буй Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын барилгын үйл ажиллагаатай танилцаж, улмаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Биологийн хүрээлэнгээр тус тус зочилж,  эрдэмтэн судлаачдын төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцов.

Үүний дараагаар ШУА-ийн харьяа 16 хүрээлэнгийн захирал болон ШУА-ийн тэргүүлэгч гишүүдтэй уулзаж, эрдэмтэн судлаачдад  тулгарч буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх хууль тогтоомжтой холбоотой асуудлуудаар ярилцсан юм. 
Энэ үеэр Байнгын  хорооны дарга Г.Мөнхцэцэг хэлэхдээ, “Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын барилгын ажилтай танилцан, ажил нь урагштай, эрчимтэй явж байна гэсэн дүгнэлттэй буцаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн хүрээнд манай Байнгын хороо хамгийн түрүүнд анхаарч ажиллах ажил нь яалт ч үгүй энэ цогцолборын асуудал байгаа юм. Хөрөнгө оруулалтын асуудлыг цаг хугацаанд шийдүүлэх асуудлыг анхаарч ажиллана.

Мөн эрдэмтэн судлаачдын байнга тавьдаг асуудал буюу  шинжлэх ухааны хөрөнгө оруулалт орхигдсон, ажиллах орчин нөхцөл муу,  багаж тоног төхөөрөмж тааруу, эрдэм шинжилгээний ажилчдын цалин бага, энэ салбарт ажиллах боловсон хүчний дутагдалтай байгаа зэрэг асуудлыг шийдэхэд ШУА-ийн хууль маш чухал.  Энэ хуулийг намрын ээлжит  чуулганд Боловсролын багц хуультай дагалдуулж оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үүнд эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсохоор ирсэн. Цаашдаа Байнгын хорооны даргын хувьд тус салбарт тулгараад байгаа нэг ч гэсэн асуудлыг шийдсэн, энэ салбарыг нэг алхам ахиулж ажиллах эрмэлзэлтэй байна” гэсэн юм. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ