Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын өнөөдрийн /2022.10.20/ чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Улмаар гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар эл хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжлээ.

Ингэснээр уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болж байна. Хэлэлцүүлгийн явцад засаж, сайжруулж, өөрчлөх боломжтой гэдгийг хууль санаалчлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлсэн юм. Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчинтой болох нь нийтийн ашиг сонирхлын төлөө төр өөрийгөө цэгцлэх, авлигатай тэмцэх хүсэл зоригийн чухал алхам болно гэж үзэж буй аж. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ