ХХААХҮ-ийн дэд сайдаар Ерөнхий сайдын зөвлөх М.Ганхүлэгийг томиллоо

Засгийн газрын өнөөдөр болсон ээлжит бус хуралдаанаар ХХААХҮ-ийн дэд сайдаар М.Ганхүлэгийг томиллоо. 
Түүнийг МАН-ын Удирдах Зөвлөлийн хурлаар нэр дэвшүүлээд байсан юм. Тэрбээр 1990 онд төржээ. 
М.Ганхүлэгийн хувьд хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжилтэй. 
  • МАН-ын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлогын газрын дарга,
  • Нийгмийн Ардчилал, Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч,
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөдөө аж ахуй, залуучууд, цахим шилжилтийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байв.  
ХХААХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийг өнөөдрийн МАН-ын УЗ-ийн хурлаар чөлөөлсөн байна. Түүнийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хориод байгаа юм. скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ