Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байна

"Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад Говьсүмбэр аймаг идэвхжлийн түвшнээс алаг цоог дэгдэлтийн түвшинд, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд улирал хоорондын түвшнээс идэвхжлийн түвшинд шилжжээ.

Томуу, SARS-CoV2 вирус тодорхойлогдоогүй бөгөөд таван сорьцод (8.3%) энтервирус, хоёрт нь (3.3%)-д бокавирус, нэг сорьцод (1.6%) риновирус, нэг сорьцод (1.6%) амьсгалын замын синцитиал вирус илэрсэн болох"-ыг ХӨСҮТ мэдээллээ.

Томуугийн өвчлөл 87.6%-ийг 15, үүнээс 60.3% нь 4 хүртэлх насны хүүхдүүдэд бүртгэгджээ. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 5-9 хүртэлх насанд 1.4%-аар нэмэгдэж, бусад насны бүлэгт 0.2-0.7%-аар буурсан байна.

Эмнэлэгт хэвтэгсдийн 91.4% нь 15 хүртэлх, үүнээс 78.9% нь 4 хүртэлх насныхан бол өмнөх долоо хоногтой харьцуулахад нэг хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл 2.7%-аар буурч, 1-9 хүртэлх насанд 4.3%-аар нэмэгджээ.

Засгийн газрын хөрөнгөөр худалдан авсан БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн вакцинаар эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 1-5 насны хүүхэд болон эрсдэлт бүлгийн хүн ам, эрүүл мэндийн ажилтныг вакцинжуулах ажлыг өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр зохион байгуулж байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Вакцинжуулалт аравдугаар сарын 30-ныг дуустал үргэлжлэх юм байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. try

    rolex daytona falsi Энэхүү материал нь зэврэлтэд онцгой тэсвэртэй төдийгүй өнгөлөх үед өвөрмөц гялбааг бий болгодог. Гараар ороодог эрт үеийн Valjoux механизмаас эхлээд өнөөгийн өөрсдийн үйлдвэрлэсэн (in-house) калибр хүртэлх бүхий л үеийн Daytona загварууд нь цуглуулагчид болон дэлхийн дуудлага худалдааны зах зээлд үргэлж өндөр эрэлттэй, үнэ цэнтэй байсаар ирсэн билээ.repliche rolex

Next Post
  • Шинэ мэдээ