Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш БНХАУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 27, 28-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. 
Айлчлалын хүрээнд, Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хуралдаанд оролцох бөгөөд эрчим хүч, Орос, Хятадыг холбосон хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах зэрэг асуудлаар ярилцах аж.  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сарын 19-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй уулзсан юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ