Нүхэн жорлонд унасан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эсэн мэнд гаргажээ

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргажээ.
Энэ тухай дуудлага мэдээлэл аравдугаар сарын 26-ны өдрийн 22:58 цагт ОБГ-т ирсэн бөгөөд нийслэлийн аврах ангийн алба хаагчид 20 км зам туулан 23:29 цагт очиход иргэн А /46 настай, эрэгтэй/ хөгжлийн бэрхшээлтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2.5 метр гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг аврах олс ашиглан эсэн мэнд гаргаж, НЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ