Дэлхий дахины дарлагдсан олон түмэн эмэгтэйчүүдээс хувьсаж эзэрхэг түрэмгий нарын савраас ангижран...



Монгол улсад эмэгтэйчүүдийн баяр Мартын наймны өдрийг анх удаа тэмдэглэхээр шийдвэрлэсэн түүхэн баримт бичгийг нийтэлж байна.     
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дотоод явдлын яамны бичиг
   Улаанбаатар хотын захиргааны хэргийг эрхлэх газраа тушаан илгээв. Тушаан явуулах учир. Ерөнхий, Нутгийн захиргааны хоёр хэлтсийн нийлж өргөсөн нь, эдүгээ Монгол Ард Улсын Засгийн газраас Хувьсгалт намын Төв хорооноос бүх дэлхий дахины дарлагдсан олон түмэн эмэгтэйчүүдээс хувьсаж эзэрхэг түрэмгий нарын савраас ангижран гарч эрх чөлөөгөө тэмцэн олж их сүрийг үзүүлэн баяр ёслолыг явуулж нийгэм олон эмэгтэйчүүдийн эрх чөлөөгөөн олох явдалд үлгэр жишээ болж тогтсон март хэмээх гурван сарын наймны өдөр бидний Монголын эрх чөлөөт бүхий эмэгтэйчүүдээс хэрхэн өнгөрүүлэх тухай заавар лоозонг төлөвлөн зохиож хүргүүлэн зохих олон газраа зарлан явуулаад ирсэн хэргийг засаг захиргааны газруудад нэгэн адил зарлан гүйцэтгэсүгэй хэмээн 122 тоот хуудас хүргэж иржүхүй. Иймийн тул уг төлөвлөгөөг өөр өөрийн бичгийн хойно сийрүүлж үүнийг Гадаад зэрэг зургаан яам, Бүх цэргийн ба Эдийн засгийн зөвлөл, Дотоодыг хамгаалах газар, Баруун хязгаарын жанжны яам, Алтанбулаг хотын сайд, Богд хан уулын зэрэг таван аймгийн яам, Жавхлант, Улаанбаатар хотын захиргааны газрууд, Ардын эрүүлийг хамгаалах газар, Дарьганга уулын хошууны тамгын газруудад хуваан явуулан тушаагаад байцаан хянан үзэж уг төлөвлөгөөний ёсоор журамлан дагаж гүйцэтгэн шийтгүүлэх ба улмаар зохих газраа зарлан тушаах зэргээр гүйцэтгэн шийтгэсүгэй хэмээмүй хэмээн өргөжүхүй. Үүний тул илгээв.
Монгол улсын арван наймдугаар он гурван сарын зургаан.
Аргын: 1928.03.06
Дугаар 135
Сайд албанаа
Эрхэлсэн түшмэл Цэен
Хэлтсийн дарга төлөөнөө Чимэдрэгзэн
Эх сурвалж: Архивын ерөнхий газарскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. fh

    Jaeger-LeCoultre-ийн хуулбар цагӨндөр нарийвчлал, тогтвортой байдал, эдэлгээ сайтай, засвар үйлчилгээ хийхэд хялбар гэдгээрээ алдартай энэхүү цагны механизм нь бат бөх хийцтэй хэдий ч ус нэвтрэх болон цаашид зэврэлт үүсэхээс сэргийлэхийн тулд усны хамгаалалтын жийргэвчүүдийг элэгдэл,Patek Philippe-ийн хуулбар цаг хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч буй эсэхэд үе үе шалгаж байх шаардлагатай. Panerai-ийн хуулбар цагНикель-фосфорын хайлшаар хийгдсэн нь механизмыг соронзон нөлөөнд автахааргүй болгодог бол оновчтой бүтэц нь эрчим хүчний хэмнэлтийг эрс сайжруулдаг; эдгээр шинж чанарууд нь уг механизмыг нарийн инженерчлэлийн салбарт жишиг болох байр суурийг нь улам бататгаж өгдөг.IWC-ийн хуулбар цаг

Next Post
  • Шинэ мэдээ