Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн Чингис хааны үндэсний музейд өнөөдөр нээлтээ хийлээ.НҮБ-ын Женев дэх төв нь 2022 оноос Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд дэлхийн эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмрийг харуулсан цуврал үзэсгэлэнг зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор Вьетнам, Гүрж, Португал зэрэг нийт 8 улсад гаргаад байгаа юм.