ЗАГДААГИЙН "ШОРОН"-оос хүүхдүүдээ авмаар байна, ТӨР



Өнөөдөр "Хохирогчдын холбоо" болон эрх нь зөрчигдөж, хүчирхийлэлд өртсөн гэх хоёр иргэн "Зөв амьдрах ухаан" ТББ-ын талаар мэдээлэл хийсэн юм. 

Тэд тус төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа болон түүний эхнэр хүмүүсийг зодож, хүчирхийлдэг гэж мэдэгдлээ
.

"Загдаа ах болон нийгмийн хоёр ажилтан нь намайг хүчиндэж байсан удаатай"

Иргэн Д.Халиун хэлэхдээ “Би өөрийн охинтойгоо уулзаагүй хоёр сар болж байна. Анх хүүхдээ төрүүлээд амьдрах газаргүй байсан учраас "Зөв амьдрах ухаан" ТББ-т очиж, хоёр жил гаруйн хугацаанд амьдарсан.
Одоо би яагаад тэр газарт очихгүй, хүүхдээ өөр дээрээ авах гэж зүтгээд байгаа вэ гэвэл Загдаа ах тэнд байдаг хүмүүсийг үргэлж зодож дарамталдаг.
Тэр ч бүү хэл Загдаа ах болон тус төрийн тус байгууллагын нийгмийн хоёр ажилтан намайг хүчиндэж байсан удаатай. Намайг гурван хоног дараалж бохир зайлуулах хоолойд хүчиндсэн. "Өөр хүнд хэлбэл хүүхдийг чинь бид яаж ч чадна. Танай хүүхэд энд байгаа шүү” гэж сүрдүүлж байсан учраас энэ талаар би хэлээгүй.
Мөн түүний эхнэр тэндхийн цэцэрлэгт явдаг хүүхдүүдийг цус гартал нь чимхэж, зоддог. Би тэндээс хүүхдээ авахын тулд маш олон газарт хандсан ч нэмэр болоогүй. Тэд хүмүүсийг үргэлж хүүхдээр нь барьцаалж, дарамталдаг.
Тэр байгууллагад өөр маш олон нууц бий. Би үнэхээр одоо тэр хүмүүсээс айж байна. Хэрвээ намайг энэ хэргийг дэлгэсний дараа миний хүүхдэд ямар нэг юм болбол түүний буруутан нь Загдаа ах байх болно гэдгийг хэлье.
Шүүхийн шийдвэр гарчихаад байхад одоо хүртэл хүүхдийг маань өгөхгүй байсаар байгаа нь энэ бүхнийг хэлчихнэ гэж айсных байх.
Сүүлд намайг хүчирхийлэхэд нь баримтжуулах гэж утсаараа бичлэг хийсэн ч тэд утсыг минь хурааж авсан. Миний хүүхдээс гадна өөр өчнөөн хүүхэд бий. Энэ байгууллага үйл ажиллагаагаа явуулсаар байвал тэд хэцүүднэ.
Мөн тэнд байдаг байсан н.Баярцэцэг гэх эмэгтэйг байнга дарамталдаг байсан болохоор өөрийгөө хутгалж, эмнэлэгт хэвтэхээр мултарч оргосон тохиолдол байдаг. Миний ярьсан зүйл худлаа байвал би хариуцлагаа хүлээж чадна" хэмээн ярилаа.

"Ярьсан зүйл маань худлаа байвал хариуцлагаа үүрэхэд бэлэн байна"

Энэ тухай олон зарим иргэд ийнхүү бичиж байна. 
Нийтдээ 68 хүүхэд Загдаагийн "шоронд" байна. Хүүхэд ээж аавтайгаа байх ёстой. Эдгээр 68 хүүхдээс Загдаагийнд ээж, аавтайгаа байгаа хүүхдүүдийг үлдээлээ гэхэд.... Ээж аав нь энд байхгүй 5 хүүхэд байгаа гэнэ. Тэр 5 хүүхдийг төр авах гэтэл заваан Загдаа өгдөггүй ээ. ЮУНЫ ТӨЛӨӨ ӨӨРТӨӨ ИЙМ ИХ ХЭЛ АМ, ГАЙ ДАГУУЛАН ХҮНИЙ ХҮҮХДИЙГ ӨГӨХГҮЙ ГЭЭД ЧИЧРЭЭД БАЙГААД УЧИР БАЙНА
Шорон шиг хашаа татчихаад, тасралтгүй лайв хийж, дотор байсан хүмүүсээ турхирч, нөгөө хүмүүс нь элдэв хараал урсгаж, зодоон ч хийж, үймээн тарихад ч бэлэн байна. Зэрлэгшсэн хүнэн сүрэг яахаас ч буцахгүй харагдлаа.
Зөв амьдрах ухаан гээд лаг нэртэй, хүнийг хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэхэд захирал нэртэй Загдаа ба түүний эхнэрийн гаргаж байгаа зан авир, ёс суртахууныг л харахад үнэхээр айхч шиг, 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ