“Интермед” эмнэлэг хакерын халдлагад өртөж, 230 000 гаруй мэдээллээ алджээ

MCS, “Шунхлай групп”, “Энержи ресурс” ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан “Интермед” эмнэлгийн цахим бүртгэл, мэдээллийн санд хакерууд халджээ. Улмаар тус эмнэлгээр үйлчлүүлэгч иргэдийн нэр, регистрийн болон утасны дугаар, тус эмнэлэгт хандсан хүмүүсийн өвчний түүх зэргийг багтаасан 230 000 гаруй мэдээллийг ил болгоно гэдгээ “Space bear” хакерын бүлэглэл мэдэгдсэн байна.
Үүнтэй холбоотойгоор “Интермед” эмнэлгийнхэн мэдэгдэл гаргаж, цахим халдлагад өртсөнөө хүлээн зөвшөөрч,  “Системийн үйл ажиллагаа доголдож, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдал үүссэнд үйлчлүүлэгч та бүхнээс хүлцэл өчиж байна. Манай инженерийн баг системийн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг шуурхай авснаас гадна системийн хэвийн ажиллагааг бүрэн сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн горимоор үргэлжилж байна. Түүнчлэн хүний хувийн мэдээлэлд хамаарах өгөгдлийг олон нийтэд задруулахаас сэргийлж, шаардлагатай арга хэмжээг авч байгааг  хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.
Юутай ч “Интермед” эмнэлгийн мэдээллийн санд хакерууд халдаж олон хүний мэдээллийг хулгайлснаа баталгаажуулж зарим иргэний регистрийн, утасны дугаар зэргийг хакерууд цахим хуудсанд ил болгоод байгаа юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. erds

    Longines-ийн хуулбар цагнуудDatejust загвар нь цагны нүүрний 3 цагийн байрлалд автоматаар солигдох огнооны цонхтой анхны бугуйн цаг юм. Харин Day-Date (олноо «President» хэмээн алдаршсан) загвар нь долоо хоногийн өдөр болон огноог бүрэн харуулдаг бөгөөд зөвхөн үнэт металлаар хийгддэг тул дэлхийн улс орнуудын төр,Replika zegarka Longines засгийн тэргүүнүүд болон элит манлайлагчдын таашаалыг ихэд хүртсэн байдаг. Алтны хайлшийг өөрсдөө боловсруулахаас эхлээд соронзон орны нөлөөнд автдаггүй цэнхэр Parachrom спираль,론진 레플리카 시계 Paraflex цохилтоос хамгаалах систем зэрэг гол эд ангиудыг үйлдвэрлэх хүртэл Rolex компани судалгаа, боловсруулалтаас эхлээд үйлдвэрлэлийн бүх шатыг өөрсдөө гүйцэтгэж, чанарын хатуу хяналт тавьдаг.copy Longines

Next Post
  • Шинэ мэдээ