Г.Загдааг баривчилж, хүүхдүүдийг "Хүүхэд хамгааллын төв"-д шилжүүллээ

Цагдаагийн газраас “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг өчигдөр баривчилж  хорих 461-р ангид  саатуулаад байна.  Түүнд Хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж  эхэлжээ. Харин тэнд эрх нь зөрчигдсөн иргэн Халиуны 2 настай охин, иргэн Ж.Сандагдоржийн 3 хүүхдийг  төрийн  байгуулллагын ажилтнууд  авч  “Хүүхэд  хамгааллын төв”-д  шилжүүлээд байна. 
Өнгөрөгч баасан гаригт  Хохирогчдын холбоо болон эрх нь зөрчигдөж, хүчирхийлэлд өртсөн гэх хоёр иргэн "Зөв амьдрах ухаан" ТББ-д хүний эрх, хүүхдийн эрх зөрчигддөг болон тус төвийн тэргүүн Г.Загдаа бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан талаар мэдээлсэн.

Д.Халиун: Г.Загдаа ах, хоёр нийгмийн ажилтан  нь намайг хүчиндсэн 

"Зөв амьдроах ухаан" ТББ-д амьдарч байгаад  зугтсан гэх иргэн Д.Халиун мэдээлэл хийхдээ  “Охинтойгоо уулзаагүй хоёр сар болж байна. Анх хүүхдээ төрүүлээд амьдрах газаргүй байсан учраас "Зөв амьдрах ухаан" ТББ-т очиж, хоёр жил гаруйн хугацаанд амьдарсан.
Одоо би тэр газарт очихгүй, охиноо авах гээд байгаа нь  Загдаа ахын хүчирхийлэл дарамтаас болсон.  Загдаа ах, тэндэхийн  хоёр нийгмийн ажилтан  нь  намайг хүчиндэж байсан: Гурав  хоног дараалж бохир зайлуулах хоолойд хүчиндсэн. "Өөр хүнд хэлбэл хүүхдийг чинь бид яаж ч чадна. Танай хүүхэд энд байгаа шүү” гэж сүрдүүлдэг болохоор би хэлж чадаагүй.  Бас Амараа эгч  тэндхийн цэцэрлэгт явдаг хүүхдүүдийг цус гартал нь чимхэж, зоддог. Би тэндээс хүүхдээ авахын тулд маш олон газарт хандсан ч нэмэр болоогүй. Тэд хүмүүсийг үргэлж хүүхдээр нь барьцаалж, дарамталдаг.Тэр байгууллагад өөр маш олон нууц бий. Би үнэхээр одоо тэр хүмүүсээс айж байна. Хэрвээ намайг энэ хэргийг дэлгэсний дараа миний хүүхдэд ямар нэг юм болбол түүний буруутан нь Загдаа ах байх болно гэдгийг хэлье" гэсэн юм. 
Харин  тус төвд амьдарч байгаад  зугтаж гарсан, 3 хүүхэд нь тус төвд амьдарч байгаа иргэн Ж.Сандагдорж “Би 2011 онд эхнэрээ алдаад гурван нялх хүүхэдтэйгээ амьдрах болсон. Тэр үед Г.Загдаа гэдэг хүн өөрөө ирж, биднийг "Зөв амьдрах ухаан" ТББ-д аваачсан. Би тэр газар найман жил амьдарсны эцэст 2019 онд оргож чадсан.
Намайг том биетэй хүмүүсээр зодуулдаг байсан. Тэнд байдаг хүмүүсийг сандал, шонгийн модтой хүлж байгаад зоддог. Би 2019 оны есдүгээр сараас хойш хүүхдүүдтэйгээ огт уулзаж чадахгүй байна. Одоо би гурван хүүхдээ өөр дээрээ авч амьдармаар байна. Ярьсан зүйл маань худлаа нь батлагдвал би хуулийн хариуцлага хүлээж, ял үүрэхэд ч бэлэн байна”  гэсэн юм. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ