Сүхбаатарын талбайд "Дулаан гэр – Эрүүл ирээдүй" арга хэмжээ болж байна

Улаанбаатарын Сүхбаатарын талбай

Зураг (Улаанбаатарын Сүхбаатарын талбай): Bernard Gagnon / Wikimedia Commons, CC0

Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд "Дулаан гэр – Эрүүл ирээдүй" арга хэмжээ 11 дүгээр сарын 20–22-ны өдрүүдэд зохиогдож байна. Арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулжээ.

Энд гэр хорооллын өрхүүдэд зориулсан найман төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулав. Энгийн халаагуур, дулааны нөөцлүүртэй халаагуур, агаар-агаарын дулааны насос, гэрийн дулаалгын багц, мөн агаар сэлгэх, сорох төхөөрөмж зэрэг багтсан байна. Эрчим хүч хэмнэсэн дулаан хуримтлуурын технологийг нэвтрүүлж, 7–10 мянган айлд төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг мөн танилцуулсан. Арга хэмжээ "GoBlue Lights" аянтай уялдсан бөгөөд Улаанбаатарт 11 дүгээр сарын 20-ны 18 цагт цэнхэр гэрэл асааж, Хүүхдийн эрхийн конвенцид нэгдсэнээ илэрхийлнэ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Биате Дастел Монголд ирээд есөн сараас илүү болсон бөгөөд 21 аймгаар явж, сургууль, цэцэрлэг, дотуур байр, хүүхдийн төвүүдтэй танилцжээ. Тэрээр сангийн хэрэгжүүлдэг "Чип" төслийг хамгийн үр дүнтэй төслүүдийн нэг гэж онцоллоо.

Монголын хүүхдийн зөвлөлийн тэргүүн Д.Алдардэлгэр Улаанбаатарт 600 мянгаас олон хүүхэд амьдардаг гэдгийг дурдаад, хотын есөн дүүргийн хүүхдүүд "Хэрвээ би хотын дарга байсан бол" гэсэн захидлаар хүсэл мөрөөдлөө илэрхийлснийг дамжууллаа. Хүүхдүүд дугуйлан, спорт секц, хөгжмийн зэмсэг, лаборатори, аюулгүй замын орчин хүсч байгаагаа хэлсэн байна.

"Чип" төсөл 2019 оноос НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж, гэрийн дулаалгыг сайжруулж, нүүрсэн халаалтыг цахилгаан зуухаар сольсон. Хэрэгжүүлэгч "Пипл ин Нийд" байгууллагын төлөөлөгчийн хэлснээр 13 аймаг, нийслэлийн дөрвөн дүүргийн 6,300 гаруй өрх төслийн үр шимийг хүртжээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ