Хотула аппаар түлш хувааж авахад үлдэгдэл устсан бол хэрхэн шалгуулах вэ

Улаанбаатарын агаарын бохирдол

Зураг (Улаанбаатарын агаарын бохирдол): Ksuryawanshi / Wikimedia Commons, CC BY-SA 3.0

Гэр хорооллын өрх бүр долоо хоногт долоон шуудай шахмал болон хагас коксон түлшийг иргэний үнэмлэх эсвэл Хотула аппликейшнээр төлбөрөө төлж авдаг. Харин түлшээ хувааж авахад үлдэгдэл хасагддаг гэсэн иргэдийн гомдол гарсаар байна.

"Тавантолгой түлш" компанийн мэдээллийн технологийн албаны дарга Б.Даваадорж энэ талаар тайлбар өглөө. Түүний хэлснээр Хотула аппликейшнээр долоон шуудай түлшээ хувааж авахад үлдэгдэл устдаг гэсэн гомдол үнэхээр байдаг. Харин иргэн түлшээ нэг дор өөрийн хэрэгцээндээ авбал үлдэгдэл нь тухайн долоо хоногтоо хадгалагдана. Аппликейшнээр авахад үлдэгдэл устсан бол борлуулалтын цэгт бүтэн хэмжээгээр нь уншуулсан байх магадлалтай гэж тэрээр хэллээ. Ийм тохиолдолд 70119400 дугаарт лавлаж, асуудлаа шийдвэрлүүлж болно. Иргэний үнэмлэхээр түлш авдаг өрхүүдэд ч ижил төстэй гомдол цөөнгүй гардаг бөгөөд түлшээ бүрэн аваагүй байхад үлдэгдэл устсан бол мөн шалгуулах боломжтой.

Үнийн хувьд нэг шуудай шахмал түлш 3,750 төгрөг, хагас кокс 5,000 төгрөг байна. Түлш хэрэглэгчдийн ихэнх нь долоо хоног бүр биш, 14 хоногт нэг удаа авдаг тул асуудал харьцангуй бага гардаг гэж компанийн зүгээс мэдээлжээ.

Мөн 12 дугаар сарын 1-ээс гэр хорооллын айлуудад нэг удаагаар 14 шуудай хагас кокс олгох хувилбарыг судалж байгаа гэх мэдээлэл байна. Айл өрхөд борлуулж буй шахмал болон хагас коксыг лабораторийн шинжилгээгээр чанарын шаардлага хангасан гэж дүгнэсэн аж.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ