2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгогдож байгаа тэтгэвэр, тэтгэмж, Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан ахмадуудтай санал солилцжээ.