Фото сурвалжилга: Аргалаас утаагүй биотүлш хийжээ

Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн энэ цаг үед Монголын эрдэмтэн, судлаачид хүнд болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй утаагүй түлш хийхээр олон жил ажилласаар ирсэн. Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, судлаачид 16 жилийн турш судалж аргалаас утаагүй биотүлш хийж, худалдаанд гаргахад бэлэн болсон байна. Харин үйлдвэрлэхэд хөрөнгө санхүүжилт дээрээ гацаад байна. Тодруулбал, Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуулийн багш нар перолизын процессоор аргалд агуулагдаж байгаа шатамхай хий болон бусад элементүүдийг нь шатаагаад биотүлш гаргаж авсан байна. Ингэснээр утаагүй, үнэргүй түлш бий болж байгаа бөгөөд илчлэгийн хэмжээ Багануурын нүүрснээс ялгаагүй болох нь туршилтуудаар нотлогджээ.
Нэг кг аргалаас 300 грамм бионүүрс гарч байгаа. Олон нийтийн хэрэгцээнд ашиглахад ямар хэлбэртэй нь тохиромжтой эсэхийг ХААИС-ийн багш, судлаачид тогтоосон.Улмаар таны харж байгаа цагираг хэлбэртэй түлш нь хэрэглээнд хамгийн тохиромжтойг тогтоожээ.
Уншигч таны харж байгаа энэхүү 15 грамм бүхий энэхүү нэг түлш 34-45 минутын турш асдаг. Манай сурвалжилах баг уг түлшийг асаасан өрөөнд 20 гаруй минут суухад ямар нэг утаа гараагүй юм.
Уг биотүлшийг хэрэглэхийн тулд заавал зуухаа солих шаардлагагүй. Ямар ч зууханд түлж болдгоороо энэхүү биотүлшний давуу тал юм.
Хэрвээ санхүүжилт дэмжигдвэл хот гэлтгүй хөдөө орон нутагт үйлдвэр барих боломжтой аж. Ингэснээр малчид аргал, хөрзөнгөө үйлдвэрт тушааж тогтмол ашиг орлоготой болох, биотүлшийг хямд үнээр авах зэрэг олон давуу талтай болно.
Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технолoгийн сургуулийн багш, профессор Б.Мөнхбатын хэлж байгаагаар долоо хоногт 15-20 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрлэлийг Японы санхүүжилтээр эх нутагтаа нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулууах боломжтой болно гэдгийг тэрбээр онцолсон.
Монгол улс 60 гаруй сая толгой малтай. Эдгээрээс жилд 70 сая тонн бууц, аргал, хөрзөн гардаг нь биотүлшийг олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхэд түүхий эдийн хомсдол үүсэхгүй гэх судалгааг мөн гаргаад байна.
Бэлтгэсэн Я.Хулан
А.Баярмаа
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. dv

    Rolex цаг нь зөвхөн цаг хугацааг заах хэрэгсэл биш юм. Cartier-ийн дуураймал цагнууд Далайн гүнд шумбагчдад зориулсан, Cartier-ийн дуураймал цагнууд усан доорх бат бөх байдал болон загварлаг төрхөөрөө алдартай цаг. Cartier-ийн дуураймал цагнууд Далайн гүнд шумбагчдад зориулсан, Cartier-ийн дуураймал цагнууд усанд тэсвэртэй бөгөөд сонгодог загвартай цаг. Cartier-ийн дуураймал цагнууд Уралдааны авто машиныханд зориулсан, Cartier-ийн дуураймал цагнууд хурд болон цагийг нарийн хэмждэг загвар. Cartier-ийн дуураймал цагнууд Эцэст нь хэлэхэд, Rolex бол зөвхөн цаг хугацааг харуулах хэрэгсэл биш юм. Cartier-ийн дуураймал цагнууд

  2. vsd

    Rolex бол дэлхийн цагны салбарт хамгийн алд артай, Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд нэр хүндтэй брэндүүдийн нэг юм. Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд Rolex цагны хамгийн алдартай чанаруудын нэг бол тэдний Oyster гэрт оршдог. Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд Авто спортын хурд, нарийвчлалд зориулагдсан домогт хронограф цаг. Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд Rolex цаг нь зөвхөн цаг хугацааг заах хэрэгсэл биш юм. Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд Далайн гүнд шумбагчдад зориулсан, Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд усан доорх бат бөх байдал болон загварлаг төрхөөрөө алдартай цаг. Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд Далайн гүнд шумбагчдад зориулсан, Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд усанд тэсвэртэй бөгөөд сонгодог загвартай цаг. Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд Уралдааны авто машиныханд зориулсан, Jaeger-LeCoultre-ийн дуураймал цагнууд хурд болон цагийг нарийн хэмждэг загвар. Rolex-ийн дуураймал цагнууд Эцэст нь хэлэхэд, Rolex бол зөвхөн цаг хугацааг харуулах хэрэгсэл биш юм. Rolex-ийн дуураймал цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ