ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж: Г.Загдаагийн хашаанд боолын нийгэм үйлчилж байсан

Ж.Бямбадорж: Манай улс эдийн засгийн баталгааг бүрдүүлж хүний ...
ХҮЭК-ын дарга Ж.Бямбадоржоос дараах тодруулгыг авлаа: 
-Би иргэн Г.Загдаагийн ажиллуулдаг “Зөв амьдрах ухаан” ТББ-д өөрийнх нь хүсэлтээр очиж танилцсан юм. Тухайн үедээ үнэхээр зөв ажил эхлүүлжээ, архины хамааралтай иргэдийг ажилтай болгож, орон байраар хангаж байна гэж бодсон. Гэтэл удалгүй тус ТББ-тай холбоотой гомдол тасрахаа байсан. Бид мэдээлэл аваад, гэнэтийн шалгалт хийдэг. Урьдчилаад мэдэгдвэл бүх зүйлийг бэлдээд, жин тан болгочихдог юм. Гэтэл Загдаагийн ТББ руу манай ажилтнууд нэвтэрч чадаагүй. Бид байтугай төрийн байгууллагынхан ч нэвтрэхэд бэрх газар. Монголд байтугай дэлхийд байхгүй боолын систем тэнд үйлчилж байна.
Монголд байтугай дэлхийд байхгүй боолын систем тэнд үйлчилж байна.Нүд ам нь хөх болсон нэг эмэгтэй бидэнд хандан, манай ажилтантай уулзсан. Гэвч Г.Загдаагийн эхнэр манай ажилтныг загнан хөөсөн. Удалгүй өргөдлөө буцаасан. Тэр эмэгтэй хүний эрхэнд байсан учраас өргөдлөө буцаасан болов уу.  Бид энэ ТББ-ын талаар хуулийн байгууллагуудад хандсан боловч прокуророос олон сар өнгөрсөн хойно “Иргэн Г.Загдаад хэрэг үүсгэх үндэслэл бүрдээгүй” гэж хариу өгсөн.    
Тэд төрийн байгууллагуудаас нийт 833 сая төгрөг авсан баримт бий.
  • 2013 онд 265 сая төгрөг,
  • 2014 онд 171 сая төгрөг,  
  • 2015 онд 81 сая,
  • 2016 онд 30 сая,
  • 2017 онд 24 сая төгрөг тус тус олгосныг ХНХЯ-наас олж мэдсэн. Төр иргэдээ анхааръя гэж байгаа бол арга хэмжээ авах ёстой” гэв.              
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж жил гаруйн өмнө Г.Загдаатай утсаар ярьсан бичлэг ил болсон юм. Энэ талаар түүнээс лавлахад “Энэ бичлэгтэй холбогдуулан намайг их дарамталж байна. Би түүнд “Чи хүнтэй зөв харьц. Хүнтэй арслан бар шиг харьцах юм” гэж хэлсэн. Бичлэгээс тэр хэсгийг хассан байна лээ. Архины хамааралтай иргэд янз бүрийн л ааш араншинтай байдаг байх. Би үүнийг ойлгож байна. Гэтэл миний гөлөг гэж хэлсэн үгэн дээр дөрөөлж байна. Бид 40 орчим минут ярилцсан. Г.Загдаа над руу байнга ярьдаг. Түүнд өгсөн миний зөвлөгөөг ч хассан байсан”. Би олон удаа түүнтэй яриад, аргаа бараад “Гөлөгнүүдтэй гөлөг шиг харьц” гэж хэлсэн нь одоо Г.Загдаад их олз болж байна. Хүн гөлгийг хөөрхийлж өхөөрддөг биз дээ. Би тэр утгаар нь хэлсэн. Би хэлсэн үгэндээ хариуцлага хүлээнэ.         
“Зөв амьдрах ухаан” ТББ-д аудитын шалгалт хийх ёстой. Энэ газрын үнэн дүр төрх олон нийтэд ил болчихлоо" гэсэн юм.   
Өнгөрсөн долоо хоногт хохирогч н.Халиунаа гэх бүсгүй хэвлэлийн бага хурал хийн, иргэн Загдаа өөрийг нь удаа дараа хүчирхийлсэн гэсэн юм. Иймд Загдааг баривчлан, 461 дүгээр хорих ангид 48 хоногийн хугацаагаар түр саатуулсан юм.скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. Cialis

    Levitra Online Best Price

Next Post
  • Шинэ мэдээ