Д.Эрдэнэбат: Шаардлага хүлээн аваагүйгээс үүсэх үр дагаврыг эрх баригчид хариуцна


УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийж байна. Ардчилсан намын зөвлөлөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Үүнд: 
  • Эрүүл мэндийн зардлын төсвийг тусгайлан баталж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжих, уушиг амьсгалын замын эрүүл эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангалтыг нэмэгдүүлэх
  • Гадаадад байгаа оюутнуудад яаралтай дэмжлэг үзүүлэх санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, 
  • Цар тахлын улмаас ажлын байраа алдсан иргэдэд сар бүр амьжиргааны доод түвшингээс багагүй хэмжээний санхүүгийн дэмжлэг төрөөс үзүүлэх 
  • Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэдийн үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэх
  • Үр ашиггүй зардал болон хөрөнгө оруулалтыг танах
  • УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх 5 багц 38 арга хэмжээ бүхий тогтоолын төсөлд Засгийн газар яаралтай санал дүгнэлтээ өгч УИХ-аар хэлэлцэх зэрэг долоон шаардлага багтаж байгаа аж. 


Шаардлага хүлээн аваагүйгээс үүсэх нийгэм эдийн засгийн сөрөг үр дагаврыг эрх баригчид хариуцна гэдгийг үүгээр мэдэгдэж байна гэжээ. 
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Цар тахлын үед аж ахуйн байгууллагууд шар махтайгаа хатаж байна. Үүн дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Тариалан эрхлэлт, хөдөө аж ахуйг дэмжих 150 тэрбум төгрөгийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол тариаланчид бас хүнд байдал орж байна.
Бид тайвширч болохгүй. Засгийн газраас зарим амралтын газар, фитнесийн үйл ажиллагааг сэргээх талаар хэлэлцэж байгаа аж. Үүнийг сайтар бодолцох хэрэгтэй. Коронавирусийн халдварын тархалтын эсрэг багц хууль боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Ардчилсан намын зөвлөлд энэ асуудлыг танилцуулаагүй. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын дарга хүртэл хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Төрийн зарим нэг эрхийг Засгийн газарт шилжүүлэх тухай хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Үндсэн хуулиар УИХ-ын бүрэн эрхэд хамаарах зүйлийг Засгийн газарт хэн нэгэн шилжүүлэх тийм эрх байхгүй гэдгийг онцолмоор байна. 
Арчдилсан намаас гадаадад байгаа иргэдэд 500 ам.долларын тэтгэмж олгох санаачлагыг гаргасан. Оросоос ирсэн 13 оюутнаас коронавирус илэрсэн нь гадаадад байгаа оюутнууд ямар эрсдэлтэй нөхцөл байдалд амьдарч байгааг харуулж байна" гэв.скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. Stromectol

    Zovorax Eye Drops For Sale

  2. Engeree

    generic cialis for sale

    https://buytadalafshop.com/ - Cialis

Next Post
  • Шинэ мэдээ