Өнөөдөр С.Зориг агсны мэндэлсэн өдөр


Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр өнөөдөр 58 нас хүрэх байв. Мэндэлсэн өдрийг нь тохиолдуулан хамтран зүтгэгч, журмын нөхөд, гэр бүлийнхэн түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд цэцэг өргөх ёслол өнөөдөр 11.40 цагт болно.
Одоогоос 22 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг гэртээ бусдын гарт амиа алдсан аймшигт хэрэг гарсан ч хэрэг илрэхгүй өнөөг хүрлээ. Намар оройн тэр бүүдгэр өдөр телевиз, радиогоор гунигт аялгуу эгшиглэн эмгэнэлийн үгс хөвөрч, Төрийн ордон оройд намирах тугийг бөхийлгөн хүндэтгэл үзүүлж байв.

Саруул ухаант хайртай хүүгээ алдсан монгол түмэн эмгэнэн гашуудсан намрын жихүүн өдрүүд үргэлжилсэн сэн. Тухайн үед төр, засгийн удирдлагууд гэмт хэрэгтнийг заавал илрүүлнэ гэх үгсийг ард түмэнд хандан хэлж, итгэл төрүүлж байсан ч 22 жилийн дараа хэргийг илрүүлнэ гэх итгэл нэгэнт алдарсан мэт.

С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэж, 1999 онд уран барималч Б.Дэнзэнгийн эх загвараар хүрэл, бетон цутгамал хөшөөг хуучнаар Төв Шуудангийн замын эсрэг талд байрлуулсан билээ. Хөшөөг баруун хойш харуулан байрлуулсан бөгөөд зүүн гартаа дипломат цүнх барьж, баруун гартаа янжууртайгаар дүрсэлсэн юм. С.Зориг агсан ном уншиж, шатар тоглонгоо Оросын Стюардес тамхи татах дуртай байсан гэдэг.скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ