![]()
Зураг (Улаанбаатарын Ярмаг дахь шинэ орон сууц, жишээ зураг): Chinneeb / Wikimedia Commons, CC BY 4.0
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хуримтлагдсан өр төлбөрийг нийслэлийн 2026 оны төсвийн тодотголд суулгасан хөрөнгөөс барагдуулахаар шийдвэрлэжээ. Албаныхан мөн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэхээр төлөвлөж байгаагаа мэдээллээ.
Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газрын (ОСНААУГ) дарга Э.Энхтөрийн хэлснээр байгууллагын 2,100 гаруй ажилтан нийслэлийн зургаан дүүргийн 19 хэрэглэгчийн төвөөр дамжуулан 2,466 орон сууц, 158 мянга гаруй өрх, 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг халаалт, халуун болон хүйтэн усаар хангаж, бохир ус татан зайлуулах, цахилгаан хангамжийн засвар үйлчилгээг хариуцдаг. Нийт 1,476 км инженерийн шугам сүлжээгээр дамжуулан хагас сая иргэнд 24 цагийн турш үйлчилж байна.
Э.Энхтөр «Ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарч чадахгүй байгаа нь үнэн» гэж хэлээд тэдний санхүүгийн чадамжийг сайжруулах нэн шаардлагатайг онцолсон. Байгууллага өөрийн үнэ тарифыг тогтоож чадахгүй, эрхзүйн хувьд чадамж сул байгаа нь энэ байдалд хүргэсэн гол шалтгаан гэж тэр үзжээ. Цаашид үйл ажиллагааг цахимжуулах, автоматжуулах, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр байна.
Хотын дарга Б.Пүрэвдагва тодотголын хөрөнгөөс өрийг барагдуулахаар шийдсэнээ мэдэгдэж, цаашид ажилтнуудын цалинг нэмэхээр төлөвлөснийг хэлжээ. Одоогийн байдлаар тус салбарын ажилтнууд 1.2 сая төгрөгийн цалинтай ажиллаж байна.
ОСНААУГ 1947 онд есөн хүний бүрэлдэхүүнтэй, «Орон сууцны засал» нэртэй үүсгэн байгуулагдаж байжээ.
скачать dle 12.0