Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Хөх сувд” олон улсын мөсний баярын нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ, албаны бусад хүмүүс зочноор уригдан оролцож, нутгийн уран бүтээлчид ая дууны мэндчилгээ .
Нээлтийн үеэр Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх хэлсэн үгэндээ мөсний баярын үйл ажиллагааг Хөвсгөл аймгийн “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” 2025 оны нэрлэсэн жилтэй уялдуулан хэрэгжүүлж буйгаа онцолсон юм. Мөн тэрбээр “Одоогоос 25 жилийн тэртээ мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаан болж, нутгийн иргэд оролцож эхэлсэн энэхүү үйл ажиллагаа аль хэдийнэ 50 мянган иргэн зорин ирдэг, дэлхийн 15-17 орны жуулчид тогтмол оролцдог олон улсын эвэнт арга хэмжээ болон өргөжсөн байна. Салбарын статистик мэдээллээр 2024 онд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид 2 тэрбум гаруй /2,178,100,000/ орлого төвлөрсөн байх ба үүний багагүй хувийг энэхүү үйл ажиллагаанаас олж, эдийн засгийн үр ашгийг иргэд шууд хүртдэг юм. Цаашид төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх, эвент арга хэмжээг нэмэгдүүлэх, Хөвсгөл нуурыг хамгаалах, стандарттай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно” гээд ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөсөн томоохон ажлуудаас дурдсан юм. Тухайлбал, Байгаль нуур, Хөвсгөл нуурыг холбосон аялал жуулчлалын томоохон маршрут бий болох боломжийг бүрдүүлэх, Мөрөн нисэх буудлыг Олон улсын 4С ангилалд оруулах хөрөнгө оруулалт, өргөтгөлийн ажлыг эхлүүлэх, “Хүслийн хад” аялал жуулчлалын цогцолбор барьж ашиглалтад оруулах, Жаргалант-Мөрөн, Рашаант-Мөрөн, Мөрөн-Ханхыг холбосон хатуу хучилттай зам ашиглалтад оруулах зэрэг бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Зохион байгуулалтын талаар Хөвсгөл ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Д.Базардамбуу ярихдаа “Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар мөсөн фестиваль зохион байгуулах комисс байгуулагдсан. Хөвсгөл аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Хөрөнгө оруулалтын хэлтэс, бусад төрийн байгууллагууд хамтран мөсөн урлан хотхоноо байгууллаа. Олон улсын мөсний баярын мөсөн хотхоноо Монгол Улсын газрын зургаар дүрсэлж, гэрэлтүүлгээр хүрээлж улсын хил хязгаар шиг харагдууллаа. Баярын 10 хоногт оролцогчдооуйдаахгүй, шинэлэг байлгах үүднээс анхаарч байна. Ж.Төмөрсүх ахлагчтай улсын тусгай хамгаалалттай газрын хамт олон мөсөн гэр барьж, идээ ундаа, тайгын жимсээр зочдоо дайллаа” гэв.
Ийнхүү 24 дэх удаагийн олон улсын фестиваль албан ёсны нээлтээ хийж олон арга хэмжээ, уралдаан тэмцээнүүдээр үргэлжилж байна. Нээлтийн энэ өдөр тахтай морин чарганы бооцоот уралдаан, “Монголын гайхамшиг” мөсөн урлалын тэмцээний тэргүүн байрын эздийг тодруулж шагнан урамшууллаа. Тухайлбал мөсөн урлалын тэмцээний тэргүүн байрыг Д.Цэрэнбат “Бахархал” бүтээлээр, дэд байрыг Д.Солонго “Монголын түүх” бүтээлээр, гутгаар байрыг Ц.Ганзориг “Дэлтэй цэнхэр” бүтээлээр тус тус шалгарав.
скачать dle 12.0