Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Онцлох мэдээ
» Монголын анхны түүхэн детектив олон ангит кино мэндэллээ
Монголын анхны түүхэн детектив олон ангит кино мэндэллээ
2025/03/11 - 21:02
Хуваалцах
Жиргэх
2016 оноос хойш контент үйлдвэрлэлийн чиглэлд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Оранж энтертэйнмент нь Мобинет ХХК-тай хамтран Voo Original series болох Монголын анхны түүхэн, детектив жанрын “Мөрч” олон ангит уран сайхны киног бүтээн энэ сарын 13-наас эхлэн үзэгчдэд хүргэхээр болжээ.
Тус кино нь Монгол улс, Манж Чин гүрний дагаар улс байх үе буюу 19-р зууны сүүл үед өрнөх үйл явдал, нууцлаг гэмт хэргийн мөрдлөгийн тухай өгүүлэх юм. 1921 оны хувьсгалаас өмнөх үеийн алдартай хүмүүсийн тухай дүрслэхдээ ихэвчлэн ямар нэгэн мяндаг тушаалтан, эрдэм шидтэй лам хувраг, шилийн сайн эрчүүдийг онцолдог бол “Мөрч” олон ангит киноны хувьд энгийн малчин хүмүүсийн дотор юмыг гүн гүнзгийгээр харж чаддаг, даруухан, жинхэнэ утгаараа гайхамшигтай гэмээр сэтгэдэг хүмүүс бас байсан гэдгийг Мөрчийн дүрээр харуулахыг зорьжээ. Тус киноны уран бүтээлчид дуу дүрслэлийн өндөр чанартайгаар, шилдэг жүжигчдийн баг бүрдүүлэн бүтээж, олон ангит уран сайхны төрөлд шилдэг бүтээлийн тоог нэгээр нэмэх амбицтайгаар ажилласан хэмээн онцолж байна. Тус киноны гол дүр болох Монгол “Шерлик Холмс” мөрчийн дүрд СТА жүжигчин Н.Ялалт тоглосон бол бусад гол дүрүүдэд СТА жүжигчин О.Оюун, Б.Батмэнд, Д.Бэхбилэг, Л.Энхбаяр залуу жүжигчид болох Х.Сумъяадорж, Ч.Цэнгүүн, Ц.Мөнхболд, Л.Жижжалам, Э.Төгсжаргал нар тогложээ. Харин хатны дүрд “Тэнгисийн эрэг 247” шоунд оролцох үедээ Монгол хатны дүрд тоглох болно хэмээн амлаж байсан тус шоуны оролцогч, жүжигчин Б.Энхзаяа тогложээ. Мөн энэхүү кино нь Монголдоо хамгийн өндөр өртөгтэй бүтсэн олон ангит кинонуудын нэг гэж хэлж болно. Учир нь тус киноноос Монгол орны гайхамшигт байгаль, жилийн дөрвөн улирлыг харж болохоос гадна 1910 оны хүрээний амьдал, ший янгууны газар, Орос, Хятад тосгодыг дүрслэн харуулсан гэнэ. Арын албанд нийт 200 гаруй уран бүтээлчид ажилласан бөгөөд зөвхөн зураачийн багт 20 гаруй уран бүтээлчид хүчин зүтгэж, 100 гаруй хоног тасралтгүй зураг авалт хийжээ. Мөрч киноны найруулагчаар “95%, Тойрог, Төрийн дайсан” зэрэг детектив киногоороо танигдсан Б.Дэлгэрбаяр ажиллажээ.
19-р зууны сүүл үеийн нэгэн нууцлаг гэмт хэргийн мөрдлөгийн түүхийг үзэгч та бүхэн “+18” ангилалтай хэсгийг 03-р сарын 13-наас эхлэн VOO original-с, харин ТВ хувилбарыг 03-р сарын 23-наас NTV телевизээр хүлээн авч үзээрэй.
Киноны товч агуулга:
Хятад худалдаачдыг алж, өрийн бичгийг булаан шатаахаар төв халхын нэгэн хошуу ноёны агь хэсэг хүмүүстэй нийлж дайран, бүх юм санаснаар нь бүтлээ. Гэвч агь буцах замдаа уулын модонд боож үхсэн байв.
Хүүгээ алдсан ноён чухам юунаас болж ийм явдал болов гэдгийн учрыг олуулахаар баруун аймагт алдаршсан мөрч Дамдин хэмээх эрийг урьж авчирна. Дамдин ч ойр тойрны бүх хүмүүстэй уулзаж ярилцах явцдаа “агь амиа хорлоогүй, хүнд алуулсан байж болох нь” гэж сэжиглэж, “хэн ямар зан ааштай, хүн алж чадах уу, энэ хэрэг хэнд ашигтай байж болох вэ” гэдгийг тандан судалсаар хэргийн учрыг олно.
Гэмтэн этгээд хамгийн санаанд оромгүй хүн байлаа.
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
2
Сэтгэгдэл
FrancisUseme
12 March 2025 14:08
Nfwhdkjdwj rdqskwjfej wkdwodkwkifjejr okeowjrfiejfiej rowjedowkrfiejfi jrowkorwkjrfejfi jorkdworefoijfeijfowek okdwofjiejgierjfoe ublife.mn
ConnieGaW
29 July 2025 05:10
This is the kind of delivery I find helpful. https://proisotrepl.com/product/propranolol/
Холбоотой мэдээ
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэр
Эрүүл мэндийн даатгалын санг ингэж тонодог
Цагаан хэрмийн уран сийлбэр
Мянган жилийн түүхэн мөр
Нутаг чимсэн мянган оны ижилсэл
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон
7-04-2026, 14:56
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын
6-04-2026, 17:17
Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
6-04-2026, 15:02
Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга
4-04-2026, 20:19
Засгийн газрын гишүүдийг томилж, өнөөдрөөс хэмнэлтийн
4-04-2026, 09:26
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
3-04-2026, 18:55
“Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд
2-04-2026, 11:34
“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонслоо
1-04-2026, 20:10
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын
31-03-2026, 00:49
“Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026”
30-03-2026, 23:26
МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
29-03-2026, 13:17
Монгол цэргийн нэгдсэн холбоо, Геронтологийн үндэсний төв
28-03-2026, 16:29
Г.Занданшатар: Чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж
27-03-2026, 22:52
ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас
27-03-2026, 21:45
Өнгөрсөн долоо хоногт авлигын 4 хэргийг шүүхээр шийдвэрлэжээ
27-03-2026, 19:44
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
27-03-2026, 10:32
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
26-03-2026, 23:33
Орон нутгийн удирдлагуудад цахим шилжилтийг хэрэгжүүлэх
26-03-2026, 12:33
Тусгай дуут дохио ажлуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж
26-03-2026, 11:13
Эдийн засагт учирч болзошгүй хямралыг даван туулах арга
26-03-2026, 01:50
2 Сэтгэгдэл