Бооцоот тоглоом ажиллуулж байсан гурван компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлжээ

"Тэмп партнерс" ХХК, "Эн Зэт Жи Эм" ХХК, "Мон Экс Бэй Ти Билэг" гэх компаниуд 2022, 2023 оноос хойш тусгай зөвшөөрөлтэйгөөр MELBET, MNBET зэрэг платформоор дамжуулан цахим бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлсээр иржээ. Гэтэл өнөөдрийг хүртэл хуулийг үл тоож, татвар төлөлгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа юм байна. Тиймээс Зөвшөөрлийн зөвлөлөөс дээрх 3 компанид хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, үйл ажиллагааг зогсоох саналыг Хууль зүй дотоод хэргийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ. 
Цахим бооцоот, мөрийтэй тоглоомонд хожигч гэж хэзээ ч байхгүй. Та хожлоо гэж бодсон ч эцэст нь бүхнээ алдана! Харин хожиж үлддэг нь зөвхөн тоглоомын цаад эзэд байдаг гэдгийг сануулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ