УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Архангай аймгийн хоршоологчидтой уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар Архангай аймагт ажиллаж, Хоршоологчдын зөвлөгөөнд оролцлоо. Нийт ажиллах хүчний 24 хувийг эзэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг үйлдвэрлэдэг уламжлалт мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, хоршоодоор дамжуулан малчин өрхийн орлогыг нэмэгдүүлж, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулах зорилго бүхий “Шинэ хоршоо” хөдөлгөөн эхэлснээс хойш улсын хэмжээнд 8971 хоршоо шинээр байгуулагдаж, 88320 малчин гишүүнээр элсчээ. Өнгөрсөн есөн сарын хугацаанд нийт 6364 хоршооны 22359 малчин 758 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр Архангай аймгийн хоршоологчдын төлөөлөл “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн, тулгамдаж буй зарим асуудлуудаа хэлэлцэн зээл олголт, эргэн төлөлт, татвар, даатгалтай холбоотой багц ойлголтуудаа нэгтгэж, тэргүүлэх сайн туршлагуудаасаа хуваалцлаа. Архангай аймгийн хэмжээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд нийт 514 хоршооны 2008 гишүүн 57.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ.
“Хоршоологчдын зөвлөгөөн”-ий үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ, хангайн бүсийнхэн эрчимжсэн мал аж ахуйд тулгуурлан дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлтийг сүлжээг тогтмолжуулах бүрэн боломжтой гэдгийг онцлов. Тэрбээр, хоршоологчид төвлөрсөн зах зээлд төрөлжсөн бүтээгдэхүүнээ нийлүүлэх, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний чухал бүрэлдэхүүн хэсэг болох, бүс нутагтаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд зонхилох хувь нэмэр оруулах учиртай гэв. Энэ хүрээнд хоршоод болон түүний гишүүдэд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, ногоон тэжээл тариалах зорилгоор газар олгох ажлыг эрчимжүүлж, дундын хоршоодыг жишиг хуулийн этгээдийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн хоршоод үйл ажиллагаандаа болон бүтээгдэхүүн, үйлдвэрлэлдээ стандарт нэвтрүүлэхэд анхаарахаас гадна гишүүдийг тогтмол чадавхжуулж, хоршоо хөгжсөн орнуудаас туршлага судлах хөтөлбөрүүдэд хамрагдах боломжоор хангаж ажиллана гэв.
“Шинэ хоршоо” хөдөлгөөн цаашид тогтвортой хэрэгжсэнээр малчдын бодит орлого тогтмолжиж, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээс гадна хүнсний хангамж, нийлүүлэлтийн сүлжээ бий болж, орон нутагт төвлөрлийг нэмэгдүүлэх давуу талтай хэмээн зөвлөгөөнд оролцсон хоршоологчид санал нэгтэй байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. ff

    fake Omega watchesШвейцарын дээд зэрэглэлийн цаг үйлдвэрлэлийн салбарт Omega бол гарцаагүй хамгийн алдартай бөгөөд технологийн хувьд дэвшилтэт брэндүүдийн нэг юм.Omega-ийн хуулбар цагнууд Төгс төгөлдөр, бүрэн дүүрэн байдал болон дээд зэргийн чанарыг илэрхийлдэг Грек цагаан толгойн "$\Omega$" (Омега) үсгээр нэрлэгдсэн тус брэнд нь 1848 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш цаг хугацааг нарийн хэмжих үйлсэд тууштай зүтгэсээр иржээ.Répliques de montres Omega Omega нь мэргэжлийн түвшний цаг үйлдвэрлэлд бат бөх байр суурь эзлээд зогсохгүй далайн гүн, сансар огторгуйн уудам орон зай болон дэлхийн томоохон спортын тэмцээнүүдийн тавцанд ч өөрийн ул мөрийг үлдээсэн билээ.Replica Omega watches

Next Post
  • Шинэ мэдээ