Нэрт математикч П.Энхболдын нэрэмжит Улсын математикийн XVII уралдаан ирэх сард болно

НЕБ-ын 32 дугаар сургууль нь 1965 онд байгуулагдсан. Эдүгээ 2025 онд 60 жилийнхээ ойтой золгож байна. Тус сургууль нь 1997 онд Монгол улсын гэгээрлийн яамны шийдвэрээр “Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай" сургууль болсон. Энэ статусаар хамран сургах тойргийнхоо болон хотын хэмжээнд элсэлт авч сургах эрхтэй болж. мөн оны 10 сарын 21-ний өдрийн ХУД-ийн Засаг даргын 397 дугаар захирамжаар “Математик эдийн засгийн гүнзгийрүүлсэн сургалттай” бүрэн дунд сургууль болж үйл ажиллагаагаа явуулсан.
2000 оны 11 сарын 29-ний өдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн 24 дүгээр тогтоолоор нэрт математикч Пагважавын Энхболдын нэрэмжит сургууль болсон. П.Энхболд нь 1976 онд Х.Хандсүрэн багипай 1а ангид элсэн суралцаж, тооны хичээлдээ илүү сонирхолтой сэтгэхүй сайтай сурагч байсан. Нэрт математикч П.Энхболдын нэрэмжит XVII улсын уралдаан нь:
I.П.Энхболдын 1975 оны улсын математикийн олимпиадын аварга болсны 50 жилийн ой
II.32 дугаар сургуулийг П.Энхболдын нэрэмжит болгосны 25 жилийн ой III.Төрөлх 32 дугаар сургуулийн 60 жилийн ой гэсэн 3 онцлог түүхэн тэмдэглэлт үйл явдал тохиож байгаагаараа онцлогтой юм. Уралдаанд ерөнхий боловсролын 2-12 дугаар ангийн сурагчид, бага боловсролын багш нар, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн багш нар, оюутан, математик сонирхогчид оролцох чөлөөт ангилал зэрэг өргөн хүрээгээрээ улсын математикийн төрөлжсөн олимпиадаас ялгаатайгаар зохион байгуулагддаг. П.Энхболдын нэрэмжит математикийн улсын уралдаан математик гадаад хэлний төрөлжсөн сургалттай нийслэлийн 32 дугаар сургууль дээр явагдана. Уралдааныг БЕГ, П.Энхболд сан, НЕБ-ын 32 дугаар сургууль хамтран зохион байгуулна.
УРАЛДААН ЯВАГДАХ ХУГАЦАА:
2025.04.07 -ны өдөр 10:00 цагт- 5, 7 дугаар ангийн ангилал 13:30 цагт- 2, 6,12 дугаар ангийн ангилал 2025.04.08-ны өдөр 10:00 цапг- 4, 8,10 дугаар ангийн ангилал 13:30 цагт- 3, 9,11 дүгээр ангийн ангилал 2025.04.09-ний өдөр 10.00 цагт - Чөлөөт ангилал 13:30 цагт - Бага ангийн багшийн ангилал явагдана.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. Xyvbral

    日常の装いに自分らしい個性を反映させる際、洗練されたデザインと独自の存在感を放つアイテムを取り入れることで、全体の印象が劇的に変わります。数ある選択肢の中でも
    、SUPREME スーパーコピーをめぐるトレンドは多くのファッショニスタから熱い視線を集めています。激安価格帯でありながら完成度が高く、再現度が高く、上質感が自然に表現されてい
    る点が大きな魅力です。この専門店で選ぶ価値は、細部に宿る美しい仕上がりと、まるで本物のような自然な見え方にあります。 自宅にいながらお気に入りの商品をじっくりと吟味できる通販という便利な仕組みは、忙しい現代人にとって非常に心強い存在です。偽物の分野で検討する際にも、優れたクオ
    リティや確かな選択価値を重視する方々にとって、納得のいく出会いがここにはあります。価格を抑えながらも上質な印象を楽しめる点は、高品質なプロダクトを求める方々の
    期待に優良な形で応えてくれます。数多くのアイテムが販売されている中で、妥協のないこだわりが息づく仕上がりをぜひ実感してみてください。 アルバムのURL: https://www.aaakopi.com/category-11-b9.html SUPREME スーパーコピー https://www.aaakopi.com/brand-16-c0.html モンクレール スーパーコピー https://www.aaakopi.com/ ブランド コピー 激安

Next Post
  • Шинэ мэдээ