Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.11) нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдийг хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргаж буй шийдвэрийн талаар танилцууллаа.  
Тэрбээр “Чуулганаар хэлэлцэх асуудлыг бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу тодорхой цаг хугацаанд багтаж хэлэлцдэг. Улсын Их Хурал дахь намын аль нэг бүлэгт харьяалагддаг болон бүлэгт харьяалагддаггүй гишүүдийн асуух асуултын тоо, хугацаа тодорхой байдаг учраас чуулганы хуралдааны үргэлжлэх хугацааг тодорхой товлон, хуралдуулдаг зарчмыг цаашид баримтлах болно. Тухайлбал, Пүрэв гарагийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан хэлэлцэх асуудалтай холбоотойгоор 10.00 цагт эхэлж, 11.00 эсхүл 11.30 цаг, 12.00 цагт өндөрлөх нь тодорхой, үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдааны эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа мөн ялгаагүй тодорхой байдлаар зарлана. Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс цаг хугацааг тодорхой болгон, товлодог болж байна. Аливаа асуудлыг богино хугацаанд хэлэлцэж байгаа учраас Улсын Их Хурлын гишүүд хуралдаандаа бүрэн оролцоотой байх шаардлагыг тавьж ажиллана. Гишүүд асуулт асуух, үг хэлэх дараалалд нэрээ жагсаалтад оруулчихаад, хуралдааны дундуур танхимыг тодорхой хугацаагаар орхих асуудал нийтлэг байсан. Цаашдаа хуралдааны хугацаа маш тодорхой болж байгаа учраас гишүүд хуралдааны танхимд бүрэн сууж, аливаа хэлэлцүүлэгт идэвхтэй, хариуцлагатай оролцдог байх шаардлагыг тавина. Үг хэлэх, асуулт асуух жагсаалтад нэрээ оруулчихаад, чуулганы хуралдааны танхимыг таван минутаас дээш хугацаагаар орхиж гарсан тохиолдолд тухайн гишүүний нэрийг жагсаалтаас шууд хасахаар зохион байгуулж ажиллана” гэв.
Түүнчлэн иргэд, олон нийтийн шүүмжлэлийн дагуу, Улсын Их Хурал аливаа асуудалд хариуцлагатай байх үүднээс унасан саналыг босгохын тулд олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно хэмээн анхаарууллаа. Тал бүрдээ хариуцлагатай байх үүднээс гишүүд тухайн асуудлыг зарчмын хувьд дэмжиж оролцсон бол холбогдох шийдвэр нь гардаг болох нь зүйтэй хэмээлээ. Улсын Их Хурлын гишүүдийг хуралдаанд идэвхтэй оролцохыг онцлон сануулаад “Улсын Их Хурлаар хэлэлцэж буй асуудал бүрд гишүүн бүр идэвхтэй, хариуцлагатай хандах ёстой. Улсын Их Хурал иргэдийн амьдралд нийцсэн шийдвэр гаргаасай хэмээн олон нийт хүсэж байна" гээд энэ зарчмыг үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

3 Сэтгэгдэл

  1. Carolbinven

    Какие конкретные меры может предпринять городское управление для уменьшения воздействия эрсдэла на экологию столицы Монголии? Какие инициативы уже были запущены и какие результаты они показали? Как можно привлечь больше внимания общественности к данной проблеме и мотивировать к изменениям в повседневной жизни? My new blog

  2. PatrickLah

    Почему цены на хээрийн гал в ногоон бүс достигли таких внушительных отметок? Какие факторы способствуют такому росту и какие меры можно предпринять для стабилизации ситуации? My new blog

  3. Literatura_100_dof

    Три простых шага, которые повысит твой балл на 20 и более. Испытай бесплатно прямо сейчас! Информация на сайте. Найдите больше информации здесь

Next Post
  • Шинэ мэдээ