“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоны бүртгэл үргэлжилж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” талбайд 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой уг арга хэмжээнд нэгдэж, оролцох хүүхэд бүр
  • Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж
  • Мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулан
  • Үлгэр, киноны баатруудтай гэрэл зураг авхуулж
  • Өөрийн хүсэл, мөрөөдлөө “Хүслийн хайрцаг”-т шивнэж
  • Авъяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, хүний эрхийн интерактив контент үзэж сонирхохоос гадна “The Open Mic” арга хэмжээнд оролцох боломжтой.
Марафон гүйлтийн арга хэмжээ
  • 10.00-10.30 цаг Нээлт
  • 10.30-11.30 цаг Гүйлт /6-7 нас/-500 метр
  • 11.30-12.30 цаг Гүйлт /8-9 нас/-500 метр
  • 12.30-13.30 цаг Гүйлт /10-11 нас/-1 км
  • 13.30-14.30 цаг Гүйлт /12-13 нас/-1 км
  • 14.30-15.30 цаг Гүйлт /14-15 нас/-1.5 км
  • 15.30-16.30 цаг Гүйлт /16-17 нас/-1.5 км зайд гүйх тул хүүхэд, багачууд Та бүхэн марафонд оролцохыг хүсвэл ЭНД ДАРЖ  бүртгүүлээрэй
Цахим бүртгэл 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэхийг анхаараарай.
Анхаарах зүйлс: Марафонд оролцох хүүхдүүд гүйхэд хөлд эвтэйхэн гутал өмсөөрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9902-8438 дугаараас авна уу.
Хамтран зохион байгуулагч:
  • Цагдаагийн ерөнхий газар
  • Нийслэлийн Онцгой байдлын газар
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газар
  • Түргэн тусламжийн төв-103
  • “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ
  • Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор
  • Монголын Хуульчдын холбоо
  • “Эерэг ирээдүй-Өнөөдөр” ТББ
  • “Үжин төв” ТББ
  • “Гүүд Нэйборс” ОУТББ
  • “Наран трэйд” ХХК
  • “МСЭЛ” ХХК
  • Child.mn
  • МИГ даатгал
  • “Монгол даатгал” ХХК
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

3 Сэтгэгдэл

  1. ConnieGaW

    Greetings! Extremely serviceable suggestion within this article! It’s the little changes which wish espy the largest changes. Thanks a quantity towards sharing! https://proisotrepl.com/product/clopidogrel/

  2. gh

    Panerai fake watchesӨндөр нарийвчлал, тогтвортой байдал, эдэлгээ сайтай, засвар үйлчилгээ хийхэд хялбар гэдгээрээ алдартай энэхүү цагны механизм нь бат бөх хийцтэй хэдий ч Panerai-ийн хуулбар цагус нэвтрэх болон цаашид зэврэлт үүсэхээс сэргийлэхийн тулд усны хамгаалалтын жийргэвчүүдийг элэгдэл,хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч буй эсэхэд үе үе шалгаж байх шаардлагатай. Никель-фосфорын хайлшаар хийгдсэн нь механизмыг соронзон нөлөөнд автахааргүй болгодогPanerai-ийн хуулбар цаг бол оновчтой бүтэц нь эрчим хүчний хэмнэлтийг эрс сайжруулдаг; эдгээр шинж чанарууд нь уг механизмыг нарийн инженерчлэлийн салбарт жишиг болох байр суурийг нь улам бататгаж өгдөг.Panerai-ийн хуулбар цаг

  3. df

    Dior-ийн дуураймал цүнхHermès-ийн хамгийн алдартай бөгөөд түгээмэл хэрэглэгддэг арьснуудын нэг болох энэхүү төрөл нь нас бие гүйцсэн бухын арьснаас гаралтай бөгөөд байгалийн гаралтай, бөөрөнхий хэлбэрийн ширхэгтэй бүтэцтэй. Энэ нь хэт зөөлөн ч биш, хэт хатуу ч биш, тэнцвэртэй мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ зөөлөн гялбаатай байдаг. Маш бат бөх, зурагдах болон чийгэнд тэсвэртэй шинж чанартай.LV-ийн дуураймал цүнх Олон жил хэрэглэсэн ч хэлбэрээ алддаггүй тул Birkin болон Kelly цүнхний анхан шатны сонголт болдог. Хэдийгээр маш бат бөх ч гэсэн харьцангуй хүнд, зөөлөн арьс бөгөөд цаг хугацааны явцад цүнх нь чөлөөт, энгийн бөгөөд "vintage" (хуучны сонгодог) хэв маягтай болж хувирдаг.YSL-ийн дуураймал цүнх

Next Post
  • Шинэ мэдээ