Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.05.29) “Огцрох амархан” жагсаалын жагсагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Б.Жаргалан, Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцлоо.
Жагсагчдын төлөөллийн зүгээс шударга ёс ярьж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхий сайдын асуудал бухимдал үүсгэсэн учраас залуучууд жагсаал хийж эхэлсэн бөгөөд бидний төлөөлөл УИХ-д хандах нь зүйтэй гэсэн байр сууриар уулзах хүсэлтээ илэрхийлсэн. Уг хүсэлтийг хүлээн авч уулзаж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ.