Хоорондоо зодолдсон монголчуудын хэргийг Канамү хотын Цагдаагийн газар шалгаж байнацагдааги

Япон улсад суугаа элчин сайдын яамнаас дараах анхааруулгыг гаргасан байна. 
Япон Улсад Ур чадварын дадлагажигчаар ирээд удаагүй 8 монгол иргэн, үндсэн ажилтнаар ажиллаж байгаа 3, нийт 11 иргэн хоорондоо танилцах зорилгоор 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр амьдрах байрны нэг өрөөндөө нийллэг зохион байгуулжээ.
Тэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хоорондоо муудалцан, нэгэндээ хүч хэргэлэн танхайрч ноцтой гэмтэл учруулсан хэрэг гарсан. Тус хэргийг Точиги мужийн Канамү хотын Цагдаагийн газар шалгаж байгаа ба Элчин сайдын яам тус асуудлын мөрөөр илгээгч байгууллага болон хүлээн авагч байгууллагатай холбогдон ажиллаж байна.
Бусдын биед халдах, гэмтэл учруулах, танхайрах нь Японы Эрүүгийн хуулиар торгох, 2 жил болон 15 жилээс дээш хугацаагаар хорих зэрэг хуулийн заалттай байна.
Эрүүгийн хууль ноцтой зөрчин Япон Улсад ял эдэлж байгаа иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Монгол Улсаас Япон Улсад ажиллаж буй монгол иргэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, алдар нэрийг эрхэмлэн, ажиллаж амьдарч буй байгууллага, хамт олон, хот сууриндаа тус улсын түүх соёл, зан заншлыг хүндэтгэн, хууль дүрмийг мөрдөж ажиллахыг анхааруулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. ss

    FENDI цүнхний дуураймал Hermès брэнд нь гар урлалын гайхалтай ур чадварынхаа ачаар тансаг зэрэглэлийн ертөнцийн оргилд байр сууриа хадгалсаар ирсэн;Celine цүнхний дуураймалбүтээгдэхүүний гадаргууг төгс гөлгөр болтол өнгөлснөөр өтгөн тос мэт ялдам, эрхэмсэг гялбааг бий болгодог. Тус брэнд нь дэлхийн хамгийн шилдэг арьс ширийг тэргүүн ээлжинд авах давуу эрхтэй бөгөөд зөвхөн өө сэвгүй,Burberry цүнхний дуураймал дээд зэрэглэлийн материалыг—тухайлбал, гараар нямбай боловсруулж, хатууруулан хээ дарсан тугалын арьс зэргийг—сонгон ашигладаг.Chanel цүнхний дуураймал

Next Post
  • Шинэ мэдээ