Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Энэ жил анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгон зохион байгуулж буй уг наадмаар монголын соёл, шашны зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой. Тухайлбал, наадмын үеэр бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам харайх үзүүлбэр үзүүлдэг. Нийт 120 гаруй цамчин уран нарийн хийцтэй хувцас өмсгөл, багтай, гоёмсог чимэг зүүлт, хэрэгслээр гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн амар амгалан, бясалгалыг илэрхийлдэг. Хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буйг уран яруугаар харуулдаг. 120 гаруй цамчин Очирваань бурхан, Цагаан өвгөн, нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн зэрэг дүрд хувирч, сүрдэм бишрэм үзүүлбэрийг үзүүлдэг онцлогтой юм.
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн даншиг наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Харин лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааний тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болох юм.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор даншиг наадмын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ болж уламжлал болон зохион байгуулагдсаар байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. ss

    Dior-ийн дуураймал цүнхHermès-ийн хамгийн алдартай бөгөөд түгээмэл хэрэглэгддэг арьснуудын нэг болох энэхүү төрөл нь нас бие гүйцсэн бухын арьснаас гаралтай бөгөөд байгалийн гаралтай, бөөрөнхий хэлбэрийн ширхэгтэй бүтэцтэй. LOEWE-ийн дуураймал цүнхЭнэ нь хэт зөөлөн ч биш, хэт хатуу ч биш, тэнцвэртэй мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ зөөлөн гялбаатай байдаг. Маш бат бөх, зурагдах болон чийгэнд тэсвэртэй шинж чанартай. Олон жил хэрэглэсэн ч хэлбэрээ алддаггүй тул Birkin болон Kelly цүнхний анхан шатны сонголт болдог. Хэдийгээр маш бат бөх ч гэсэн харьцангуй хүнд, зөөлөн арьс бөгөөд удаан хугацаанд хэрэглэхэд цүнх нь чөлөөт, энгийн бөгөөд хуучны хэв маяг бүхий өвөрмөц дүр төрхтэй болдог.FENDI-ийн дуураймал цүнх

    Celine-гийн хуурамч гар цүнхнүүдHermès-ийн хамгийн алдартай бөгөөд түгээмэл хэрэглэгддэг арьснуудын нэг болох энэхүү төрөл нь нас бие гүйцсэн бухын арьснаас гаралтай бөгөөд байгалийн гаралтай, бөөрөнхий хэлбэрийн ширхэгтэй бүтэцтэй. Энэ нь хэт зөөлөн ч биш, хэт хатуу ч биш, тэнцвэртэй мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ зөөлөн гялбаатай байдаг.Balenciaga-гийн хуурамч гар цүнхнүүд Маш бат бөх, зурагдах болон чийгэнд тэсвэртэй шинж чанартай. Олон жил хэрэглэсэн ч хэлбэрээ алддаггүй тул Birkin болон Kelly цүнхний анхан шатны сонголт болдог. Хэдийгээр маш бат бөх ч гэсэн харьцангуй хүнд, зөөлөн арьс бөгөөд удаан хугацаанд хэрэглэхэд цүнх нь чөлөөт, энгийн бөгөөд хуучны хэв маяг бүхий өвөрмөц дүр төрхтэй болдог.Burberry-гийн хуурамч гар цүнхнүүд

  2. jgfj

    Rolex-ийн хуулбар цагнуудRolex компани дэлхийн анхны ус, тоос нэвтрүүлдэггүй бугуйн цаг болох "Oyster"-ийг бүтээжээ.Cartier-ийн хуулбар цаг Түүний гайхалтай чанарыг батлан ​​харуулахын тулд Английн сувгийг сэлж гаталсан тамирчин Мерседес Глейтце уг цагийг зүүж сэлсэн бөгөөд арав гаруй цаг үргэлжилсэн энэхүү аяллын туршид цаг ямар ч алдаагүй ажиллаж, дэлхий нийтийг гайхшруулж байв.Breitling-ийн хуулбар цагнууд Ихэнх цаг үйлдвэрлэгчид 316L маркийн ган ашигладаг бол Rolex зөвхөн 904L маркийн "супер зэвэрдэггүй ган"-ыг ашигладаг; энэхүү материал нь зэврэлтэд тэсвэртэй байдал болон өндөр гялбаатай өнгөлгөөгөөрөө онцлог юм.Omega-ийн хуулбар цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ