Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс” байгуулах шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийн хүрээнд батлагдсан журам хэрэгжиж эхлэн виртуал бүсэд аж ахуйн нэгжүүдийг албан ёсоор цахимаар бүртгэж эхэллээ. Виртуал бүс хэрэгжиж эхэлснээр олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулж, уул уурхайгаас хараат бус, оюуны өмчид суурилсан экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх, технологийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн чухал ач холбогдолтой.