Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 20-23-нд болно


Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2022 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа. 2022 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулсан бол II ээлжийг есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах юм. Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 89 хувьтай байна. Мөн 1605 хүн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлжээ.

Нийслэлийн цэрэг татлагын товчооны зүгээс цэрэг татлагын байрны ариутгал, халдваргүйжүүлэлтэд анхаарч, ирж буй өргөдөл, гомдлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

Түүнчлэн цэрэг татлагын комисс, хороод хууль, эрх зүйн дагуу ажиллаж буй эсэхэд хяналт тавьж буй юм. Мөн хурлын үеэр өнгөрөгч цэрэг татлагуудын эрүүл мэндийн үзлэгийн үр дүнг танилцууллаа.

2021 оны II ээлж болон 2022 оны I ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт нийт 10.671 хүн хамрагджээ. Тэдгээрийн дунд
  • Дотрын эмгэг Чих,
  • хамар, хоолойн өвчлөл
  • Мэс заслын эмгэг
  • Шүд, амны хөндийн өвчлөл
  • Нүдний эмгэг гэсэн өвчин эмгэгүүд өндөр хувь эзэлж байна. Харин бэлгийн замын халдварт өвчин, сэтгэцийн эмгэг харьцангуй бага хувь эзэлжээ.

Хугацаат цэргийн албанд татагдагч нь цэрэг татлагын үеэр найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм. Мөн цэрэг татлагын байранд ирэхдээ

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
  • Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч, тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй.

Цэрэг татлагын байрнуудын бэлтгэлийг бүрэн хангасан бөгөөд

  • Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль
  • Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль
  • Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
  • Налайх дүүрэг – Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв
  • Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр сургууль
  • Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль гэсэн байршилд байрлаж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. ConnieGaW

    I am actually enchant‚e ' to glitter at this blog posts which consists of tons of useful facts, thanks for providing such data. https://proisotrepl.com/product/colchicine/

  2. dsv

    Rolex бол дэлхийн цагны салбарт хамгийн алдартай, Rolex-ийн дуураймал цагнууд нэр хүндтэй брэндүүдийн нэг юм. Rolex-ийн дуураймал цагнууд Rolex цагны хамгийн алдартай чанаруудын нэг бол тэдний Oyster гэрт оршдог. Patek Philippe-ийн дуураймал цагнууд Авто спортын хурд, нарийвчлалд зориулагдсан домогт хронограф цаг. Omega-ийн дуураймал цагнууд Rolex цаг нь зөвхөн цаг хугацааг заах хэрэгсэл биш юм. Rolex-ийн дуураймал цагнууд Далайн гүнд шумбагчдад зориулсан, Omega-ийн дуураймал цагнууд усан доорх бат бөх байдал болон загварлаг төрхөөрөө алдартай цаг. Rolex-ийн дуураймал цагнууд Далайн гүнд шумбагчдад зориулсан, Breitling-ийн дуураймал цагнууд усанд тэсвэртэй бөгөөд сонгодог загвартай цаг. Cartier-ийн дуураймал цагнууд Уралдааны авто машиныханд зориулсан, Omega-ийн дуураймал цагнууд хурд болон цагийг нарийн хэмждэг загвар. Rolex-ийн дуураймал цагнууд Эцэст нь хэлэхэд, Rolex бол зөвхөн цаг хугацааг харуулах хэрэгсэл биш юм. Cartier-ийн дуураймал цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ