98 настай Фронт С.Цэгмидийг ОХУ-ын Ерөнхийлөгч Төрийн дээд одонгоор шагнахаар шийдвэрлэжээ


ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин, өндөр настан Фронт хэмээх С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор шагнах зарлиг гаргажээ.  

Монголын ард түмэн Дэлхийн II дайны хүнд үед тусламж үзүүлснийг үнэлсэн энэхүү шагналыг олгохоор шийдвэрлэжээ. Мөн Фронт С.Цэгмидэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалийг гардуулсныг Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны албан хаагчид өнгөрсөн долоо хоногт гэрт нь очиж гардуулан өгсөн байна. 



Өдгөө 98 настай энэ буурал 18-тайдаа Монгол Улсын сайн малчин цолыг Маршал Х.Чойбалсангаас гардаж явсан ба аймгийнхаа 30 мянган хүнийг төлөөлөн эх орны дайны үед фронтод Монголын ард түмний бэлгийг хүргэлцэж явсан түүхтэй. 
Эх орны дайны халуун цэгт С.Цэгмидийн хамт дөрвөн эмэгтэй явсны нэг нь Хэнтий аймгаас Цэвэл, Архангай аймгаас Янжинлхам, Булганаас хоёр хүн явсны нэг нь Долгор гэж эмэгтэй байсан хэмээн түүхэнд тэмдэгдэн үлдсэн байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ