Нийслэлд 52,000 орчим тонн түлшний нөөцтэй: БНХАУ-аас 25,000 тонн хагас кокс татжээ

Нийслэлд 52,000 орчим тонн түлшний нөөцтэй: БНХАУ-аас 25,000 тонн хагас кокс татжээ

Зураг (Улаанбаатарын гэр хороолол, жишээ зураг): Quintin Soloviev / Wikimedia Commons, CC BY 4.0

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн өвлийн хэрэгцээнд 307,000 тонн хагас коксон түлшийг БНХАУ-ын "Шаньси нүүрс-химийн групп"-ийн Шэньмү эрчим хүчний хөгжил ХХК-ийн Вужоу салбараас худалдан авч байна. "Тавантолгой Түлш" компанийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр 2026.10.29-ний байдлаар 25,000 орчим тонныг татаж авсан бөгөөд тээвэрлэлт 2027 оны хоёрдугаар сарыг дуустал үргэлжилнэ.

Нөөц ба борлуулалт

Нийслэлд одоогоор 52,000 орчим тонн түлшний нөөцтэй. Үүнээс 48,887 тонн нь хагас кокс, 3,000 гаруй тонн нь шахмал түлш. Нийслэлд ажиллаж буй 446 цэгээр хоногт 2,000 гаруй тонн хагас коксон түлш борлуулагдаж байна. Төвийн бүсийн зургаан дүүргийн түлшний цэгүүдээр өнгөрсөн долоо хоногоос хагас кокс худалдаанд гарсан. Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр үйлдвэрлэсэн шахмал түлшийг алслагдсан хороо буюу 61-ийн гарам, Морингийн даваа, Хонхор, Налайх дүүрэгт зарж байна. Ирэх сарын 1-нээс эдгээр газарт мөн хагас коксон түлшинд бүрэн шилжинэ.

Иргэдэд Хотула аппликейшн болон иргэний үнэмлэхийн QR кодыг ашиглан долоо хоногт 7 шуудай түлш худалдаалж байна. Нэг айлд олгох хэмжээг нэмэх шийдвэр Нийслэлийн Агаар Орчны Бохирдолтой Тэмцэх Газраас одоогоор гараагүй байна. Өнгөрсөн онд 80 м.кв-ээс дээш талбайтай сууцтай айлд долоо хоногт 10 шуудай олгож байсан юм. 25 килограммын савлагаатай нэг шуудай хагас коксон түлш 5,000 төгрөгийн үнэтэй бөгөөд битүү, хуурай орчинд хадгалах шаардлагатай.

Олон нийтийн сүлжээнд "шахмал түлш зарна, хүргэж өгнө" гэсэн хуурамч зар байршуулж, үнийн дүнгийн 50 хувийг урьдчилан авах гэх асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан аж. Иргэдэд албан ёсны борлуулалтын цэгээс Хотула аппликейшн болон иргэний үнэмлэхээ биетээр уншуулж худалдан авахыг зөвлөлөө.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ