ЭМДЕГ Баян-Өлгийн 24 гэрээт эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

Өлгий хот

Зураг (Өлгий хот ба Ховд гол, жишээ зураг): BatboldDorjgurkhem / Wikimedia Commons, CC BY 4.0

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) 10-р сарын 11-19-нд Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй гэрээт эмийн сангуудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар сангуудад олгосон санхүүжилт, нэхэмжлэл болон даатгуулагчдад хөнгөлөлттэй эм олгосон байдлыг судалсан байна.

Хяналт шалгалтын хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалт, гүйцэтгэл, эмчийн цахим жор бичилт, хөнгөлөлттэй эмийн олголтыг цахим системээс болон газар дээр нь түүвэрлэн шалгасан. Мөн аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулсан байна.

Баян-Өлгий аймагт ЭМДЕГ-тай даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээ байгуулсан 24 эмийн сан үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 12 нь аймгийн төвд, үлдсэн 12 нь есөн суманд байрлан иргэд, даатгуулагчдад хөнгөлөлттэй эмээр үйлчилж байна.

Шалгалтын дүнг аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүд болон гэрээт эмийн сангийн эрхлэгч нарт танилцуулж, илэрсэн зөрчил, анхаарах асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ.

Цаашид хөнгөлөлттэй эмийг өвчтөнийг биечлэн үзэж, оношилж, өвчний эмнэлзүйн удирдамжид нийцүүлэн бичиж олгох, эмийн жор болон олголтын бүртгэлийг шаардлагын дагуу хөтлөхөд анхаарахыг зөвлөжээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж байгаа гэж ЭМДЕГ мэдээллээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ