ДЭМБ: Хүн төрөлхтний амьдрал дахиж хэзээ ч урьдынх шигээ болохгүй


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын коронавирустэй тэмцэх тусгай төлөөлөгч, доктор Дэвид Набарро “Хүн төрөлхтний амьдрал Covid-19 цар тахлаас өмнө байсан шигээ хэзээ ч болохгүй л болов уу” хэмээн ВВС агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр ярьсан байна. 
Коронавирусийг бүрэн хяналтад авахын тулд багадаа таван жил зарцуулах гэнэ. Тэрбээр "Хүн төрөлхтөн хязгаарласан нөхцөл байдалд дасах шаардлага гарч байна. Бид аюул заналхийллийг багасгахын тулд амьдралын хэв маягаа өөрчлөх болно. Зарим газруудад үүнийг хийх хүндрэлтэй гэдгийг мэдэж байна. Гэхдээ бид ажиллаж, амарч, ойр дотныхонтойгоо харилцаж, тэдэнтэйгээ цагаа өнгөрүүлж сурах болно” гэсэн байна.

Дэвид НабарроДэвид Набарро
ДЭМБ-ын дүгнэлтээр нөхцөл байдал ДОХ-той ойролцоо болох бөгөөд эрдэмтэд эмчлэх арга олсон ч вирус огт устахгүй гэв. Коронавирусийг бүрэн хяналтад авахын тулд багадаа таван жил зарцуулах гэнэ. 
Набарро “Дэлхийн бүх хүнийг вакцинд хамруулах хэрэгтэй. Гэвч энэ нь асар том ажил болно. Вакцин наанадаж хоёр жил хагасын дараа гарна гэдэгт бүгд бэлтгэлтэй байгаарай” хэмээн мэдэгдсэн.
Дэлхий даяар коронавирусийн улмаас өнөөдрийн байдлаар 4.5 сая хүн халдвар авч, нас барагсдын тоо 300 мянга даваад байна.

Эх сурвалж: ВВС
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. Alkaday

    https://buystromectolon.com/ - Stromectol

Next Post
  • Шинэ мэдээ