Төрийн үйлчилгээг цахимаар авах олон боломжууд нээгдлээ


Иргэн Та үйлчилгээ авах гэж төрийн байгууллагууд руу заавал биечлэн очихоос илүү мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг ашиглан цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимаар олон хувилбараар авах боломжтой болжээ.
Тухайлбал, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хэрхэн авах талаарх зөвлөмж, мэдээллийг “Хотын дарга сонсож байна 1800-1200” лавлагаа, мэдээлийн утсаар ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд авч болохоос гадна дээрх тусгай дугаарын утсаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг авч, төрийн байгууллага, албан тушаалтанд хандан өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.  
Үүнээс гадна “Check my service” гар утасны аппликэйшныг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал, хүсэлтийнхээ холбогдох зураг, баримт материалыг хавсарган хэзээ ч, хаанаас ч илгээн богино хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой. Гаргасан өргөдөл, гомдлыг зохих ёсны байгууллагууд шийдвэрлэсний дараа тухай иргэнд утасны дугаараар нь холбогдож хариуг өгөх юм.
Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ систем ашиглан автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн үйлчилгээг ухаалаг утасны “Smartcar” аппликейшн болон Татварын ерөнхий газрын  https://e-tax.mta.mn/, https://itax.mta.mn/ цахим хуудас ашиглан авч болно.
Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн https://eservice.ulaanbaatar.mn/ порталаар нийслэлийн 7 байгууллагын 51 үйлчилгээг цахим хэлбэрээр авч болохоос гадна өргөдөл гомдол гаргах, үйлчилгээний төлбөрийг цахимаар төлөх, үйлчилгээний шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үнэлгээ өгөх, санал хүсэлт өгөхөд үйлчилгээний хоног хугацаа, шат дамжлага багатай зэрэг олон давуу талтай.
 
 
НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАРскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. dfg

    Vacheron Constantin хуулбар цаг

    replika vacheron constantin Rolex Daytona бол урьд нь Valjoux механизмыг суурь болгон ашиглаж байсан хронограф загвар юм. Өндөр түвшний нарийн хийцтэй загваруудын дунд цуглуулагчдын таашаалд ихэд нийцсэн IWC Da Vinci цуврал болон сонгодог Grande Complication загварууд нь мөн л 7750 механизмыг суурь болгон ашигладаг бөгөөд тэдгээрийг минут давтан дуугаргагч (minute repeater), давхар хронограф (rattrapante) болон мөнхийн хуанли зэрэг механизмуудаар улам боловсронгуй болгосон байдаг.

  2. fhg

    Cartier-ийн хуулбар цагМинималист загвар, цагийг харахад хялбар нүүр хэсэг, мөн металл эсвэл арьсан оосорны сонголттой эдгээр цаг нь ажил болон чөлөөт цагийн аль алинд нь төгс зохицно. Тэнцвэртэй жин, эвтэйхэн хийцтэй тул өдөр тутам зүүхэд тун таатай мэдрэмж төрүүлдэг.Longines-ийн хуулбар цаг Илүүдэл чимэглэлээс татгалзсан, дэгжин бөгөөд өөртөө итгэлтэй дүр төрхийг бүрдүүлдэг тул найдвартай, олон талт хэрэглээтэй, сонгодог хэв маягийг эрхэмлэгчдэд нэн тохиромжтой сонголт юм. IWC-ийн хуулбар цагАжил хэргийн уулзалт, аялал эсвэл оройн арга хэмжээ гээд ямар ч нөхцөлд дэгжин загвар, цагийг тод харах боломжоороо таны дүр төрхийг чимэхээс гадна цаг сонирхогчдын өндрөөр үнэлдэг техникийн дээд зэргийн чанарыг ч мөн хадгалсан байдаг.Rolex-ийн хуулбар цаг

Next Post
  • Шинэ мэдээ