УОК өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргав



Монгол Улсын Шадар сайд Д.Энхтүвшин “УОК-ийн 21 удаагийн хурал болсон. 8 удаа эрсдэлийн үнэлгээ хийхэд бүгд өндөр эрсдэлтэй гарсан. Тайвшрах шалтгаан алга. ДЭМБ өнөөдрийн байдлаар 5 сая 400 орчим хүн коронавирусийн халдвар авч, 346 мянга орчим хүн нас барсан байна. 80 орчим улс хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоосон. ОХУ-д халдвар авсан хүний тоо 10 мянга орчмоор нэмэгдэж байна. Covid 19-д газар нутаг, цаг агаарын нөхцөл байдал хамаарахгүй гэдгийг тогтоосон” гэлээ. Өнөөдрийн хуралдаанаар хөл хориог зургаадугаар сарын 30-ныг хүртэл сунгах эсэхийг шийднэ. 

   11 цаг 16 минут2020.05.25
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллийн эхэнд коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Одоо ХӨСҮТ-д 108 хүн эмчлүүлж байна. Халдвартай хүний дундаж нас 24. Энэ оны нэгдүгээр сарын 6-наас хойш 12550 хүнд шинжилгээ хийсэн. Тандалтын шинжилгээг 7 хоног бүр хийж байна. Монгол улсын дотоодод халдвар тархаагүй. 2020 оны тавдугаар сарын 13-нд ОХУ-ын 24 их дээд сургуульд сурдаг 340 оюутан ирснээс 58 нь халдвар авсныг тогтоосон. Ихэнх оюутнууд эдгэрч гарч байна. Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжсэн. Нийт 33 хүн эдгэрч, тусгаарлах байранд гарсан” гэлээ.

   11 цаг 08 минут2020.05.25
Одоо ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү мэдээлэл өгч байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эдийн засгийг сэргээх хоёр багц арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар мэдээлнэ. Дараа нь Ерөнхий сайд мэдээлэл өгөх юм.      

Өнөөдөр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан 11:00 цагт Төрийн ордонд болно. Энэ хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцох болжээ.
Тус комиссоос тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд авсан арга хэмжээ болох хөл хорионы хугацаа ирэх долоо хоногт дуусна. Энэ хугацааг сунгах эсэхийг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

Next Post
  • Шинэ мэдээ